Цэцэрлэг нээлээ.
Нийслэлд хоёр цэцэрлэг үүдээ нээлээ
Товчхон
- Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 05 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, 02-р сарын 11-ний өдөр үүдээ нээлээ.
Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах бүрэн боломжтой боллоо.
Одоогоор 05 дугаар цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж. Юутай ч багачууд стандартын шаардлагад нийцсэн шинэ цэцэрлэгийн барилгатай боллоо. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхэд 150 хүүхдийн ортой, Канад технологиор барьсан цэцэрлэг шинээр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Одоогоор 21 дүгээр хорооны 210 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлээд байна. Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд, улс, нийслэлийн төсвийн хүрээнд цэцэрлэг сургууль барих ажилд анхаарал хандуулна гэдгээ холбогдох албаныхан онцоллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
2017.10.02
2017.09.22
2017.09.22