Шадар сайд гэрээ байгуулав
2012.01.05

Шадар сайд гэрээ байгуулав

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүүтэй энэ онд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг өчигдөр байгуулав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аар баталсан Төрийн хяналт  шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор үйл ажиллагааны өөрчлөлтөө үргэлжлүүлэн ажиллах үүрэг хүлээжээ.

Энэ үеэр үр дүнгийн гэрээнд тусгагдсан ажлуудыг санаачилга, нэгдсэн зохион байгуулалтын дор хуулийн хүрээнд сайтар ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд үүрэг болгож, дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд оны эхнээс анхаарч ажиллах хэрэгтэйг дурьдав. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2012 онд хяналт шалгалтын бодлогын тэргүүлэх зорилтуудыг дэвшүүлж ажиллах бөгөөд үүнд хүнсний аюулгүй байдал, улсын хилээр нэвтрэх бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах, байгаль орчны бохирдлыг багасгах, байгалийн нөөц баялгийн менежмент, газар ашиглалт, хамгаалалтыг сайжруулах зэрэг томоохон зорилт дэвшүүлжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.