Говийн аймгууд тоон системд шилжиж байна
2015.07.21

Говийн аймгууд тоон системд шилжиж байна

Улс даяар тоон системд шилжих ажил үргэлжилж байна. Энэ сард Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор аймгийнхан тоон системд шилжиж эхэлсэн.

Харин ирэх сард Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар аймгийнхан шилжинэ. Эхний ээлжинд орон нутгийг бүсчлэн хувааж тоон системд шилжүүлж байна. Иргэдийн хувьд тоон системд шилжихийн тулд хувигагч төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай. Хувиргагч төхөөрөмж худалдан авалт орон нутагт сайн байгаа гэдгийг Радио телевизийн сүлжээний газраас мэдээллээ. Тоон системд бүрэн шилжсэн аймгуудын хувьд хувиргагч төхөөрөмж худалдан авалт 80-90 хувьтай болжээ. Ялангуяа Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн хэрэглэгчид хувиргагч төхөөрөмжийг ихээр авч эхэлсэн гэв.

Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авна.

Тоон системд шилжих хуваарь:

  • Долдугаар сард, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор
  • Наймдугаар сард, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар
  • Есдүгээр сард, Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатар