Энхболд.Н 2010.08.26

Н.Энхболд: Гадныхан биднийг тогтвортой, ойлгомжтой байгаач гэдэг

Н.Энхболд: Гадныхан биднийг тогтвортой, ойлгомжтой байгаач гэдэг

Зүүн хойд Азийн эдийн засгийн форумын XIX хуралдаан өчигдөр Төрийн ордонд  эхэллээ. Хуралдаанд ОХУ, АНУ, БНСУ, БНХАУ, Япон Улсын Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнесийн 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус чуулга уулзалтыг анх 1991 онд зохион байгуулж эхэлсэн бөгөөд манай улс тасралтгүй оролцсоор иржээ. Энэ удаагийн чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Н.Энхболд илтгэл тавьж оролцогчдын асуултад хариулсан юм.Түүний илтгэл тавьсны дараа тодруулга авлаа.

-Зүүн хойд Азийн орнуудын чуулга уулзалт манай улсад болж байна. Чуулга уулзалтын гол ач холбогдол нь юу вэ. Манай талд ашигтай, дэвшилттэй ямар асуудлууд хөндөгдөж байна вэ?

-Зүүн хойд Азийн эдийн засгийн чуулга уулзалт 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Бүс нутгуудын эдийн засгийн байдлыг аваад үзэхэд Зүүн өмнөд Ази нэлээд хоцрогдож яваа. Энэ талаасаа маш чухал арга хэмжээ болж байна. Ялангуяа манай орны хувьд хөгжлийн шинэ шатанд гаргах уул уурхайн томоохон төслүүд хэрэгжих гэж байгаа энэ үед чуулга уулзалт болж байгаа нь чухал ач холбогдолтой. Зүүн хойд Азийн чуулга уулзалтыг хоёр талын ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт төр засгаас уул уурхайг хэрхэн хөгжүүлэх, хэний оролцоотойгоор, хаанаас хөрөнгө босгох вэ гэдэг асуудлыг судалж байгаа энэ үед туршлагатай орнууд болох Солонгос, Япон, Хятад, Оросын төлөөлөгчид оролцож байгаа нь өөрсдийгөө таниулах чухал алхам боллоо. Мөн манай улсыг уул уурхай болон төмөр замын бодлогын асуудлаа хэр-хэн шийдвэрлэсэн талаар гадныхан бүрэн мэдээлэл авч чадаагүй учраас бид боломжийг ашиглан оролцогчдод газар дээр нь мэдээллээ өгч байгаа нь чухал юм.

-Чуулга уулзалтад оролцогчид манай уул уурхайн салбарыг сонирхож байгаа нь анзаарагдлаа?

-Оролцож байгаа талууд манайхтай хамтран ажиллах их сонирхолтой байна. Миний хувьд саяхан Солонгост уул уурхайдаа түшиглэн дэд бүтэц,' төмөр  замыг хэрхэн хөгжүүлэх талаар хоёр талын ажлын уулзалтад оролцоод ирсэн. Монголтой хамтарч ажиллах сонирхол гадны  орнуудад их байна. Гэтэл бид гадныхан ирээд бидний юмыг булаагаад явчих гэж байгаа юм шиг, ашиггүй үлдэх гэж байгаа мэтээр бодоод яриад байна. Ер нь байгалийн баялаг гэдэг нь газар доор байхдаа үнэ-гүй, ашиглаж эргэлтэд оруулснаар үнэд хүрдэг. Газар доороо байхдаа хэнд ашигтай юм бэ. Үнэ цэнэд хүргэхийн тулд гадныхан-тай хамтран ажиллахаас өөр арга байхгүй. Хэн ч манайхтай хамтран ажил-лаад Монгол ихэнх ашгийг нь ав, бид цөөн хувийг нь авъя гэхгүй шүү дээ. Бид аль болох хэн хэндээ ашигтай хувилбарыг эрэлхийлж  байна. Энэ утгаараа гадны улсууд ирээд манайд өөрсдийн туршлагаасаа хуваалцаад хамтран ажиллах боломжуудыг бидэнд санал болгож байна.

-Манай улс хөрөнгө оруулагчдыг татах тал дээр ямар бодлого баримталж байгааг оролцогчид их сонирхож байна. Манайх хэтэрхий уян хатан, хөрөнгө оруулагчдад ашигтай   санал   тавиад байгаа юм биш биз?

-Энэ бол хоёр талтай асуудал. Харилцан хоёр талдаа ашигтай байж энэ том төслүүдийг хэрэгжүүлж эдийн засгаа хөгжүүлнэ. Түүнээс бид бусад оронд ашигтай байдлаар өгчихөөд хараад сууж байхгүй шүү дээ. Ямар байдлаар хамтран ажиллах нь бүхний нүдэн дээр ил  байх болно. Аливаа бодлого боловсруулах, УИХ-аас шийдвэр гаргахдаа асуу-далд олон талаас хандаж мэргэжлийн хүмүүсийг оролцуулдаг. Тийм ч учраас энэ шийдвэрүүдийг гаргахад миний хувьд их дэмжсэн. Харин хөрөнгө оруулагчдад олгох нөхцөлийн талаар 1990-ээд онд гаргасан зарим нэг хуулинд алдаатай зүйл бай-сан. Тэр үед манайд ирж хөрөнгө оруулдаг орон, Монголыг сонирхдог, мэд-дэг хүн байгаагүй. Тэр утгаараа тухайн үед гарсан уул уурхай, ашигт малтмалын хууль болон гэрээ хэлэлцээрүүдэд гадных-ныг татах үүднээс оруулж байсан заалт зүйлүүд бий. Өнөөдрийн өндөрлөгөөс шүүмжлэх зүйл байна. Сүүлийн үед том төслүүдийг хэрэгжүүлэх үүднээс УИХ-ын зүгээс Монголын талд илүү ашигтай байлгах гэж хуучин зарим олгож бай-сан хөнгөлөлтийг байхгүй болгосон. Хуулийн хүрээнд аль аль талдаа ашигтай байх нөхцөл бүр-дүүлсэн. Гэхдээ аль болох манайханд ямар ашигтай байх гэдэг үүднээс илүү харж байгаа. Жишээ нь ажиллах хүчний дийлэнх 90 хувь нь монголчууд байх гэсэн заалтыг оруулж өгсөн.   Монголын   талаас хөрөнгө оруулж байгаа хүмүүст ашигтай нөхцөл бий.

-Манай ямар нөхцөл гадны хөрөнгө оруулагч-дад таалагдахгүй байгаа юм бол?

-Ер нь татварын талаас нь авч үзвэл манайх бүс нутагтаа хамгийн тааламжтай нөхцөлтэй улсад ордог. Хөрөнгө оруулагчдад манай орны улстөрийн нөхцөл байдал тогтвортой эсэх, хууль дүрмээ тууштай мөрдөх нь үү үгүй юу гэдэг итгэл үнэмшил хамгийн чухал. Түүнээс гадныхан манайд ирчихээд бидэнд давуу эрх олго, тэгвэл орж ирье гээд байгаа асуудал байхгүй. Яагаад гэвэл тэр улсууд Монголтой хамтран ажиллаж, өөрсдөдөө таарсан ашгийг хүртэхийг үнэ-хээр эрмэлзэж байгаа. Энэ тохиолдолд манай татварын нөхцөл ойлгомжтой байх ёстой. Манай татварыг өндөр байна гэж хэлэх-гүй байна. Харин тэдний зүгээс манайхыг хууль тог-тоомжоо тогтвортой мөрдөөч гэдгийг хэлдэг. Манайх чинь байж байснаа л нэг пижигнээд шинэ хууль гаргаж ирдэг. Түүнийгээ төд удалгүй өөрчилдөг. Мөн улстөрийн ойлгомж-гүй байдал, Засгийн газраа олон дахин солих зэрэг нь гадныханд их нөлөөлдөг. Тийм болохоор гадныхан биднийг тогтвортой, ойлгомжтой байгаач гэдэг. Тэгвэл хамтран ажиллая гэсэн санал тавьдаг. Ер нь ямар ч тохиолдолд манай хууль дүрмийн хүрээнд л ажиллана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.