Батхүү.Г 2015.11.19 | Сайт: Vip76.mn

УИХ-ын чуулган үргэлжилж байна

УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.

УИХ-ын гишүүн Г.Батхүү “Зөрчилтэй холбоотой заалтуудыг хүчингүй болгож  байгаа нь шинээр батлагдах Зөрчлийн тухай хуульд бүрэн хэмжээгээрээ шинэчлэгдэн батлагдах нь ээ гэж ойлгож болох уу ? гэж асуулаа.

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хариулсан юм. Тэрээр “Батлагдсан хуулиудад байгаа зөрчлийн заалтыг зөрчлийн тухай хуулинд оруулж байгаа. Нэмэлт өөрчлөлт оруулж буй хуулиуд зөрчлийн тухай хууль батлагдсан өдрөөс дагаж мөрдөгдөнө” гэлээ.

Үүний дараагаар санал хурааж Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцүүлэн батлуулах холбогдох бусад хуулиудын хамт эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.