УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуульд эрүүгийн хууль хүлээлгэхээргүй бол гэсэн зүйл бий. үүнийг тайлбарлаарай. Мөн нэг төрлийн зөрчил дээр хэд хэдэн хариуцлага ногдуулдаг энэ шинэчилсэн найруулга дээр өөрчлөгдсөн үү. Түүнчлэн торгох шийтгэлээ хугацаанд нь төлөөгүй бол төрөөс үзүүлэх үйлчилгээг хязгаарлана гэж байна.Үндсэн хуулиар олгосон эрхийн ингэж зөрчиж болохгүй. Саатуулагдсан хугацааг шийтгэл ногдуулах хугацаанд оруулна гэсэн байна. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Мөн онооны бүртгэлийг тодорхой болгох ёстой. Түүнчлэн цахим орчинд мөрийтэй тоглоом тоглох зүйл их бий. үүнийг ямар хуулиар зохицуулж байна. Бас тээврийн хэрэгсэл барьж байгаа хүмүүс зөрчил гаргахад нэг төрлийн зөрчил дээр хэд хэдэн шийтгэл ногдуулаад байна. Торгох шийтгэлийг бас тодорхой болгомоор байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. С.Чинзориг: Тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй холбоотой олон төрлийн шийтгэл давхардуулж оногдуулж байгааг анхаарч ажиллах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бейсен: Энэ хуулийг дэмжиж байгаа.Энэ хууль хэрэгжиж эхлээд таван сарын хугацаанд 168 тэрбум 648 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 73 тэрбум 330 сая төгрөгийн торгох шийтгэл төлөгдөөгүй байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан торгох шийтгэлийн биелэлт 20 гаруй хувьтай байна. Харин шинэчилсэн хууль батлагдвал торгуулаа төлөх иргэдийн тоо нэмэгдэх үү. Энэ хууль хэрэгжих боломжтой юу. Одоогоос хүндрүүлж эрүүгийн шинжтэй болж байгаа зүйл заалт байна уу. Мэргэжлийн зүгээс алдаа гаргасан хүнд зөрчлийн хуулиар зохицуулж байгаа заалт байна уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа. Б.Бейсен: Эмч, эмнэлгийн ажилтны санамсаргүй гаргасан алдааны тухай Зөрчлийн хуульд заалт оруулсан уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бид энэ хуулийг сайн бодож хийгээгүй учраас ийм алдаа гарч байна. Их хурал том бүтэц, үүний нэр хүндийг сайн авч ядах ёстой. Эрүүгийн болон Зөрчлийн хууль дээр маш анхааралтай хандаарай гэж хэлдэг. хүний эрх, хувь заяаны асуудал энд явж байдаг. Ер нь автомашины зөрчил хавтгай болсон. Улс орон байгаа юм бол засаг захиргаатай байх ёстой. Нэг, хоёр жилийн настай хууль хийж болохгүй. тун болохгүй бол тухайн асуудлыг сайн мэдэх хүмүүсийг энэ хэлэлцүүлэгт оролцуулах ёстой, өнөөдөр энд алга. Иргэний эрх, хүний эрхтэй холбоотой асуудал дээр долоо хэмжиж, нэг огтлох хэрэгтэй. Ахиад замбараагүй байдал үүсэх вий. Ер нь хатуу, чанга байсны буруу гэж байдаггүй. Хатуу чанга айлын хүүхэд эцсийн дүндээ баярладаг, сул задгай айлын хүүхэд эцсийн дүндээ ядардаг. Энэ зарчим төрд бас байдаг. Та нар 1990-ээд оны өмнөх төрийг хараарай, хатуу чанга байсан. Өнөөдөр задгай, замбараагүй байдлын үр дүн үйлдвэргүй байна. Ард түмнээ бид авч явах ёстой. Ийм замбараагүй байлгаж болохгүй. Хэрвээ хэрэг хийж, зөрчил гаргавал хариуцлага хүлээх ёстой. Иймд Эрүүгийн болон зөрчлийн асуудал дээр анхаарч, хариуцлагатай ажиллаарай. Мэргэжлийн байгууллагын үгийг сайн сонсоорой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.07\ нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийг 2017 онд шинэчлэн найруулсан, тэр үед сануулах зарчим баримталдаг байя гэсэн саналыг 3 хэлэлцүүлэг дээр хатуу барьсан. Тэгээд орхиогүй Төрийн хяналт шалгалтын хуульд өөрчлөлт оруулъя гээд Хуул зүйн яамтай хамтраад хуулийн төсөл өргөн барьсан. Х.Нямбаатар сайд Засгийн газраас хууль өргөн барих гэж байна, хуулиа татаач ээ гэхээр нь татсан юм. Шинэ сонгогдсон гишүүд өргөн бариад орж байгааг дэмжиж байна. Энэ хууль шууд торго гэдэг зарчмаар явчихсан. Гэхдээ бүгдийн сануулна гэж байхгүй. Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ гэсэн дээр асуулт асууя. Үүн дээр нэмэгдүүлнэ гэхээс илүү тодорхой хугацаа заагаад тэр хугацаан нь амжиж төлбөл төлбөрийн хэмжээ тодорхой хувиар багасах зохицуулалт байвал ямар вэ? Өмнөх хуульд хүчин төгөлдөр байсан хөрөнгө хураах асуудлыг байлгаж байвал ямар вэ? Энэ хуулийн хүч нь энд байгаа. Түүний асуултад хууль санаачилсан гишүүд хариулт өглөө.
Де факто нэтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Тэмүүжин нар оролцлоо. Эрүүгийн зөрчлийн шинэ хуулийн талаар хэлэлцсэн юм. 2012 онд энэ хууль Эрүүгийн болон захиргааны хариуцлагын гэсэн хоёр хууль байсныг Эрүүгийн зөрчлийн хууль болгон өөрчиллөө. Үүний шалтгаан нь юу вэ? УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эрүүгийн хууль тогтоомжийг өөрчилнө гэдэг нь нэг УИХ-ын гишүүний, эсвэл хувь хүний санаачлагын ажил биш. Энэ том бодлогыг Засгийн газар, салбарын сайд, яам авч явах ёстой. Үүний гол зангилааг сайд хэлэх нь зохимжтой байх. Таван асуудлыг энэ хуулийг хийх санаачлага дээр тайлбарлаж болно. Эрүүгийн болон зөрчлийн хууль нь нийгмийн шударга ёсны тогтолцоог хамгаалж, хариуцлагаар дамжуулж урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна. Харин манай улсын хувьд хуулийн зохицуулалтууд ойлгомжгүй, замбараагүй байсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Зөрчлийн хуулийг бага эрүүгийн хууль гэж болно. 19-р зууны эхээр эрүү шүүлт, феодалын үеийн харилцаа ноёрхдог байсан. 21-р зуунд хүний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдарч байгаа бид социалист маркийн хуультай хэвээр байв. Харин энэ хууль том өөрчлөлт, ялгаа болж чадсан. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү