УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хүний нэр хүндэд сошиал орчинд асар ихээр халддаг. Зөвхөн улстөрч гэлтгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд хүртэл гүтгэлэг, дайралтад маш их өртдөг. Ялангуяа тролл буюу бодит бус хүмүүсийн хариуцлагын асуудлыг яаж зохицуулж байгаа вэ? Дэлхийн олон улс орнууд сошиал хэрэглээнд бодит хүмүүсийг л оролцуулах тухайд хууль гарган арга хэмжээ авч байгаа. Юу юуны духанд хүрэхгүй эрүүгийн хуулиар ял өгөх гэж хуульчлахаасаа өмнө зөвлөдөг, сануулдаг, анхааруулдаг байдлаар зөрчлийн хуулинд энэ талаар тусгах нь зүйтэй. Энэ хуульд мөн Няцаах эрхийн тухай оруулах нь маш чухал. Хэн нэгэн хүн гүтгэгдлээ гэхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд нэр дурдагдсан оролцогч бүх талуудаас заавал асуудаг тодруулдаг. Уншигч, үзэгчид дүгнэлт хийх боломжийг олгодог байх зохицуулалтыг ярих цаг болжээ. Ер нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө хариуцлагатай, бодит хүмүүсийн зөв оролцоон дээр л хөгжиж, хамгаалагддаг болохоос хоосон тролл хаягуудын дайралтыг хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, ардчиллын оролцоо гэж үздэггүй билээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Хүний эрхийн талаасаа ч олон улсын жишгээр ч аливаа зөрчлийг нийгмийн хор аюулаас нь шалтгаалж эхний удаа сануулах шийтгэл оногдуулж байгаад, зарим зөрчилд торгох шийтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай байхаар тусгасан нь болон ард иргэдээ бодсон хүнлэг зохицуулалтууд орж ирж байгаад баяртай байна. Гэхдээ 5.5 болон 5.6 гэх мэт заалтуудыг сануулах санкцид оруулж болохгүй гэсэн байрь суурьтай байна. Өнөөдөр Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, гэртээ гэмтэж бэртэж, хүчирхийлүүлж, нас барж байгаа хүүхдүүдийн тоо 35.000-д хүрсэн. Гэр бүл салалтад эцэг, эхчүүд хариуцлага хүлээхгүй байна. Мөн хүүхдийг үл хайхрах хүчирхийлэлд байлгадагаа Монголын эцэг, эхчүүд мэдэхгүй байна. Хөгжингүй оронд бол энэ тохиолдолд эцэг, эх байх эрхийг нь хасдаг хуультай. Гэтэл манай оронд энэ асуудал үнэхээр орхигдож байна. Хөдөлмөрийн тухай хуульд орсон зүйл, заалтын дагуу бүх салбар хүүхэд хамгааллын бодлоготой байхаар орж ирж байгаа. Гэтэл үүнтэй зөрчилдөхөөр ийм хөнгөрүүлсэн санкци хүүхдийн эрхий асуудалд огт байж болохгүй гэдгийг онцгойлон хэлье. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах хууль маш чухал байгаа. Миний бие цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байгаа гэдгээ хэлмээр байна. Цахим орчин хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг бусад улс орнууд цаг үеийнхээ хөгжлийг дагаад бие даасан хууль болгож оруулж ирсэн байдаг. 5.9 дүгээр заалт дээр мөрийтэй тоглоом тоглох тухай орж ирсэн байна. Сүүлийн үед цахим орчинд онлайнаар мөрийтэй тоглох, бооцоо тавих гэдэг асуудал маш хурдтай дэлгэрч байна. энэ хил хязгааргүй мөрийтэй тоглоом тоглогчдын хамгийн том хохирогч нь хөгжиж буй болон ядуу буурай орнууд гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байгаа. Мөн онлайнаар мөрийтэй тоглоом тоглох нь хүний төрөлх чанарт суурилсан нэгэн төрлийн дон, сэтгэцийн өвчинд хүргэж байна гэдгийг ДЭМБ онцгой анхааруулж байна. Статистикаас үзэхэд мөрийтэй тоглоом тоглогчдын тоо жил ирэх тусам өссөөр байна. Сүүлийн үед энэ асуудлаас болж хэд хэдэн залуучууд амиа хорлосон хэрэг гарсан. Энэ мөрийтэй тоглоом, амиа хорлолтын цаана хүүхэд өнчрөх, гэр бүл хүчирхийлэл, гэр бүл салалт зэрэг асуудлууд байдаг. Тэгэхээр цахимаар мөрийтэй тоглоход цаашид ямар бодлого барьж ажиллах вэ? Цахимаар мөрийтэй тоглоход хариуцлага тогтоох, хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж манай улсын хэмжээнд ямар байгаа вэ? Түүний асуултад Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Энэ хуулийг дэмжиж байгаа. Сануулах, шийтгэхгүй байх гэх мэт зохицуулалтыг дэмжиж байна.Хөдөө орон нутагт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил хийгддэг, гэтэл малаа оруулчихдаг. Мөн гахай маллаж байгаа хүмүүстэй холбоотой зөрчил их гардаг. Эргэн тойрныхоо айлд маш хүндрэлтэй. Хар иуцлага ногдуулах зүйл байхгүй учраас төр, иргэн хоёрын хооронд үл ойлголцол гардаг. Үүн дээр ямар зохицуулалт хийж байна вэ. Одоогийн хууль хэрэгжихгүй байна. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг яаж зохицуулах вэ? Дүйцүүлнэ гэсэн заалт хэрэгждэггүй. Иймд техник, хэрэгслийн хураана гэсэн зоригтой заалт оруулаарай. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хуулийг гарснаас хойш нийгэмд иргэдээс эерэг сөрөг олон санал гарч байна. Энэ хуульд засах зүйл байгаа. Угаасаа соёлын төлөвшилтийн асуудал хууль зөрчихгүй байх ёстой. Шинээр гарч байгаа хууль иргэдийг соён гэгээрүүлэх ажил орсон. Зарим заалтыг зөөлрүүлж оруулж ирсэн. Судлаач, хуульчид, иргэний байгууллагынхан судалгаа гаргасан, үүнээс авч ашиглах зүйлээ харах хэрэгтэй. Судлах хэрэгтэй, тэгээд зөв зохицуулалт оруулах ёстой. Аливаа хуульд алдаа зөрчил бий. Иймд судалгааны дагуу хууль дээр сайн ажиллах ёстой. Ялангуяа хүний эрхийг хэрхэн яаж зөрчиж болзошгүй заалт байна,үү н дээр шаардлагатай бол зарчмын зөрүүтэй санал гаргаад явна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.05/ хуралдаанаар Засгийн газраас /2022.04.14/-ний өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Төрийн гол ажил бол улс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал юм. Энэ хууль дээр хуулийн байгууллын ачааллыг хөнгөлөх, мөрдөн байцаах ажлыг хөнгөвчлөх гол эрх зүй бол Зөрчлийн хууль. Энэ төсөл дээр зөрчлийн шийтгэл, хариуцлага ногдуулах байгууллагууд тусдаа зохицуулагдаж орж ирж байгаа нь зөв зохицуулалт болжээ. Цахим хэлбэрийн зөрчил, Хил хамгаалах байгууллагын зөрчил, Экологийн цагдаа гээд ангилсан байна. Аливаа хууль цаг үеэсээ шаардлагатай өөрчлөгдөх ёстой.Гэхдээ хүний эрхийг зөрчсөн асуудал гэм хэрэгт тооцогддог. Иймд ажил үүргээ гүйцэтгэж явсан хүний биед халдахад зөвхөн Зөрчлийн хуулиар шийдэгдэхгүй байх аа. Зөрчлийн хувьд торгууль байдаг. Бас хөнгөвчлөх зохицуулалт байна. Ажлын хэсгээс торгуулийн 50 хувийг хугацаандаа төлбөл 50 хувийн буцааж авна гэж хариулсан. Үүнийг тайлбарлаж өгөөрэй. Түүнчлэн иргэдэд хуулийн талаарх сайн мэдээлэл өгөхгүй бол торгууль өндөр байна гэсэн шүүмжлэл дагуулж байгаа. Бид амьдралд хэрэгждэг амьд хуультай болох ёстой. Ингэж байж УИХ-ын гишүүдийн ажлын үр дүн гарна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.