Монгол Улсын Их Хурлын Нэгдсэн Чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариултаа авч байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Өмнөх төслөөрөө Х.Нямбаатар гишүүн 11,3 11,5 торгуулийн хэмжээ нь 100-гаас-150 мянган нэгжээр торгоно гэсэн торгуулийн хэмжээ байсан. Одоо оруулаад ирж байгаа чинь үндсэндээ 30000- 70000 нэгж гээд өмнөхөөсөө буулгачиж байгаа юм байна. Энэ одоо бас хэр оновчтой юм бол доо? Ер нь өмнөх хуулийнхаа төсөл дээр банктай холбоотой торгуулийн хэмжээг бууруулж байгаа юм уу? нийтэд нь торгуулийнхаа хэмжээг 2-5 дахин бууруулж байгаа юм уу? сонин ойлгоц яваад байна гишүүнээ? УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Энэ 10 дугаар санал дээр байгаа банкны тухай хуульд заасан эсхүл Монгол банкнаас тогтоосон зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгө баталгаа батлан даалтад тавьсан хязгаарлалтыг 5 нэгж хүртэл зөрчсөн бол түүнээс дээш хэмжээгээр зөрчсөн бол энэ асуудлыг өмнөх чуулганы хуралдаан дээр Б.Жавхлан гишүүн тавиад өөрөөр хэлбэл банкных нь өөрийнх нь шалгуур үзүүлэлт хүндэрчихээд байгаа. Бүрэн эрхт төлөөлөгч томилохуйц түвшинд оччихоод байгаа банкыг шалгуур үзүүлэлтийнх нь хувиар торгох, дахиж нэмж торгууль тавих нь буруу гэдэг асуудал тавигдсан энэ асуудал байнгын хороон дээр яригдаад Монгол банкныхантай ярилцаад ийм түвшинд аваачсан. Таны хэлдэг 12-р саналыг бид дэмжмээргүй байгаа юм. Хажуугын саналаар торгуулийн хэмжээ хэд дахин буураад ороод ирсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.28/ Зөрчлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй санал дунд баривчлах, торгох шийтгэлийг сонголттой хэрэглэх зөрчлүүд, нэмж оруулах нь зүйтэй гэж үзсэн шинэ зөрчлүүдийн жагсаалт байв. Тодруулбал, БАРИВЧЛАХ, ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ СОНГОЛТТОЙ ХЭРЭГЛЭХ ЗӨРЧЛҮҮД: Доор дурдсан зөрчил гаргасан этгээдийг 7-30 хоногийн хугацаанд баривчлах шийтгэл ногдуулах эсвэл торгох юм. Зөрчил гаргасан хүнийг албадан сургалтад хамруулах тухай ч хуулийн төсөлд тусгажээ. Танхайрах Зүй бусаар биеэ авч явах Хүний биед халдах Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах Жагсаал, цуглаан зохион байгуулах журам зөрчих Эрүүл мэндийн тухай хууль зөрчих Хулгайлах Эд хөрөнгө завших Эд хөрөнгө устгах, гэмтээх Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох НЭМЖ ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН ЗӨРЧЛҮҮД Доор дурдсан зөрчлүүдэд хариуцлага ногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн төсөлд шинээр нэмж оруулжээ. Үүнд, Нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг нуусан, худал мэдээлсэн үйлдэлд хариуцлага ногдуулах, хохирлыг нөхөн төлүүлэх Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх Эдгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хураах явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн юм. Тэрээр захиргааны зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт, эрүүгийн гэмт хэргийг захиргааны зөрчилд тооцож байгааг эрс шүүмжиллээ. О.Баасанхүү: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шинээр “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх”-ийг зөрчилд тооцно гэж ажлын хэсгийн оруулж ирсэн байна. Үүн дээр сэтгүүлчид дуугармаар байгаа юм. Хулгайн мод бэлтгэлтэй холбоотой зөрчилд харин давхар шийтгэл ногдуулах хэрэгтэй. Машиныг нь хурааж аваад торгууль ногдуулах нь зөв. Хулгайлах, хөрөнгө завших зэрэг эрүүгийн гэмт хэргийг захиргааны зөрчил болгож, захиргааны зөрчлийг эрүүгийн гэмт хэрэг болгож хольж, хутгаж байгаа атлаа намайг согтуу хүмүүстэй тэмцсэнгүй гээд шүүмжлээд байх юм. Согтуу хүн энэ улсад гай болоогүй. Хулгайчид гай болоод байна. Орон байрны хулгайтай тэмцэж чадахгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт та албан ёсоор мэдэгд. Байгаль орчны эсрэг гэмт хэргийг өөгшүүлж байгаагаа хүлээн зөвшөөр. Ашиг сонирхлын зөрчлөөр хууль баталдагаа болих хэрэгтэй. Ялангуяа эд хөрөнгө завших, эд хөрөнгө устгах зэргээр захиргааны зөрчилд тооцохыг зөвшөөрөх үү гэж маргааш болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр ард иргэдээс асууя л даа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал дэвшүүлсэн юм. О.БААСАНХҮҮ: ХАР ТАМХИТАЙ ТУУШТАЙ ТЭМЦЭХ БИДНИЙ ЗОРИЛТ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ? Захиргааны шийтгэлийг давхардуулан ногдуулах гэдэг өөрөө их ойлгомжгүй зүйл байна. Мөнгөө төлөхгүй бол барвчилна гэсэн байна. Үүний ород албадан мөнгийг нь гаргуулна гэсэн үг байж болно. Баривчлах шийтгэлийг мөнгөөр торгож болно гэж оруулсан байна. Энэ нь ядуу хүн барвчлагдана, баян нь баривчлагдахгүй болчихоод байна. Захиргааны шийтгэл гэж байгаа бол захиргааны хэм хэмжээ зөрчсөн байх ёстой. Түүнээс биш эрүүгийн шинжтэй зүйлийг хүчээр оруулах ёсгүй. Миний бодлоор гэр орондоо архидан согтуурсан, автомашин согтуугаар жолоодсон хүмүүсийг түр саатуулсанаар тодорхой шийтгэл ногдуулж байгаа болохоос биш гэмт хэрэг дахин үйлдхээс нь урьдчилан сэргийлсэн хэрэг биш. Эрүүгийн хэрэг бол дахин гэмт хэрэг хийж болзошгүй учраас хатуу хариуцлага ногдуулах хууль. 300 мянга хүрээгүй бол хулгай хийж болно гэдгийг баталгаажуулсан мөртлөө захиргааны хэргэгт 2 дахин шийтгэл ногдуулахыг яагаад зөвшөөрөөд байгаа юм бэ? Төлбөрөө төлөхгүй бол албадан хөдөлмөр биелүүлж болно шүү дээ. Түүнээс биш шууд эрхийг нь хасаад, хорьж цагдаж болохгүй. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, худалдах, хадгалах хэргүүд бүгд эрүүгийн гэмт хэрэг байсан. Одоо бол мансууруулах бодис хэрэглэсэн бол зөрчил болоод явж байна. Хар тамхитай тууштай тэмцэх зорилт юу болж байна вэ? Арай ч захиргааны зөрчил маягаар явж болохгүй. Согтууруулах ундааг хориглосон газар хэрэглэсэн байна. Хориглосон газраа юу гэж тодорхойлж байна вэ? Танхай, хулгай, автомашины осол бол эрүүгийн гэмт хэрэг. Гэтэл тэднийг зөрчил гээд хөнгөрүүлснийг эсэргүүцхээр үгүйсгээд байх юм. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийлэл өөрөө гэмт хэрэг шүү дээ. Гэтэл зүгээр л захиргааны зөрчил гэж оруулсныг ойлгохгүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж буй хуультай холбогдуулан өөрийн санал дүгнэлтийг хэллээ. О.БААСАНХҮҮ: НЭГ ХЭРЭГ ДЭЭР 2 ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ НЬ БУРУУ Зарчмын зөрүүтэй саналыг харахад торгох, баривчлах гэсэн 2 шийтгэл бий. Харин торгох үед мөнгөгүй байвал шүүх рүү буцаж баривчлахаар байна. Нэг хэрэг дээр 2 шийтгэл ногдуулах зарчим байхгүй. Баян хүний хүүхэд торгуулиа төлөөд, ядуус нь шоронд орох зарчимтай болох гээд байна. Торгуулийн мөнгөө өгөхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас очоод эд хөрөнгийг нь хураах зарчимтай баймаар юм. 300 мянгаас доош хулгай хийж болно гэсэн байна. Жишээлбэл, нэг хүний 300 мянгын амьжиргааны ганц үнээг аваад явчихвал яах вэ? Энэ бол хүний халдашгүй байдалд халдсан хэрэг байна. Гүтгэх асуудал маш ойлгомжгүй байна. Гэмт хэргийнхээ утгыг ч ойлгохгүй байна. Захиргааны эрхзүйгээр номер нэг гэж хэлж болох багш нар хүртэл зөрчлийн хууль болохгүй байна гэсэн гомдолтой байна. Хууль батлах ёстой гэсэн утгаар хандах биш чанартай, нийтээрээ дагаж мөрдөх хэм хэмжээтэй хууль л батлах хэрэгтэй байна. Шоронд орох, орохгүйдээ биш санкцуудын хувьд хэтэрхий өндөр байгаа нь л болохгүй байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар санал дэвшүүлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: "Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж үзэж байсан 30 орчим гэмт хэргийг нийгэмд учруулах гэм хор нь бага гэж үзээд “зөрчил” гэж тооцохоор болж Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна. Нэг талаас Эрүүгийн хуулийн хэв шинжийг хадгалсан, нөгөө талаас 240 гаруй хуулийн захиргааны хариуцлагыг нэг хууль болгон нэгтгэж байгаа учраас ихээхэн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байна. Ач холбогдлоороо нийгэмд үзүүлэх үр нөлөө их, хүн бүрт хамаатай. Тиймээс нухацтай хандах нь зүйтэй. Хэлэлцүүлгийн явцад зарим хүний хувийн ашиг сонирхлоос үүдэлтэйгээр Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасныг зөрчил гэж татдаг, зөрчил гэж хуулийн төсөлд тусгасныг эрүүгийн гэмт хэрэг болгон шилжүүлэх байдал ажиглагдаж байна. Анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төслөө бүхэлд нь эргүүлж харах ёстой гэж үзэж байна. “Зөрчил” гэдгийг хэрхэн тодорхойлохоос л асуудал эхэлнэ. Хэрэв зөрчил гэдгийг “жижиг гэмт хэрэг” гэж үзэж байгаа бол процесс нь бүхлээрээ өөрчлөгдөх ёстой. Харин салбарын хуулийг зөрчсөн байна гэж үзвэл өөр зохицуулалттай болно. Тиймээс хоёр өөр хуулийн концепцийг ялган зааглахгүй юм бол шүүмжлэл дагуулсаар байх юм. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хүртэл бидэнд тодорхой хугацаа байна. Тиймээс мэргэжлийн байнгын хороод өөр өөрсдийн чиглэлийн Зөрчлийн тухай хуультай холбоотой зүйл заалтуудыг эргэн нэг харах шаардлагатай байна. Хувь гишүүдийн гаргасан саналыг үндэслэж хууль гаргах юм бол салбар хуулиуд хоорондоо зөрчилдөх болно."
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.04.27/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар төслийн талаар тодруулсан юм. Д.СУМЪЯАБАЗАР: ГАРГАСАН ХУУЛИЙНХАА ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ Зөрчлийн тухай хууль нийгэмд нилээн бухимдал дагууллаа. Энэ хууль Монгол Улсын 240 гаруй хуулийг нэгтгэж гарч байгаа том хууль. Бүхий л салбарын тулгамдаж байгаа эрхзүйн орчныг зохицуулах юм. Зохион байгуулалттай, бүлэглэн гүтгэх гэдгийг юу гэж тодорхойлж байгаа вэ? Гаргасан хуулийнхаа хяналтан дээр тавигдах механизмыг яаж гаргах вэ? Хуулийн хэрэгжилт хэр биелэж байгааг шалгах хэрэгтэй. Сайн хуулийг хэрэгжилтийн механизм дээр хяналт тавих, хууль батлагдсанаар ард иргэдэд учрах давуу тал, сөрөг тал гэх мэт олон зүйлсийг харж байж тодорхойлдог. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Х.НЯМБААТАР: ЗӨРЧЛИЙН ТУХАЙ НЭГДСЭН ТОМ МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ БОЛНО Зөрчлийн тухай хуулийг ажлын хэсэг судалж байхад статистик тоог 3 байгууллагаас гаргаж авсан. Нэгдүгээрт, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн тоо бүртгэл, хоёрдугаарт, прокурорын байгууллагад хянагдаж чадаж байгаа зөрчлийн тоо бүртгэл, гуравдугаарт, шүүхийн дүн мэдээ гэсэн 3 бүртгэлтэй явагдсан. Жилд дунджаар сая 300мянга орчим зөрчил үйлдэгддэг. Үүнээс өнгөрсөн онд хамгийн бага буюу сая гаруй мянган зөрчил бүртгэгдсэн. Энэ хууль гарч ирснээр зөрчлийн бүртгэлийн нэгдсэн мэдээллийн сантай болно. Тэр бааз дээр олон тэмдэг, тэмдэглэгээ, нэр томъёолол орж ирнэ. Давтан үйлдсэн эсэх, зөрчлийн шийтгэлийн торгуулиа төлсөн эсэх гээд энэ бүх мэдээллүүдийг нэгдсэн байдлаар бүртгэнэ. Зөрчил шалган шийдвэрлэх процессийн манаач нь прокурорын байгууллага байна. Хүний эрх зөрчиж, зөрчил хянан шийдвэрлэх процессонд эрх мэдлээ давуулсан тохиолдолд эрх бүхий субъектын үйл ажиллагааг зогсоох талаар эрх бүхий удирдлагад сануулна. Хяналтыг ийм аргаар сайжруулж байгаа. Гүтгэлэгтэй холбоотой асуудал нийгмийн томоохон сэдэв болж байна. Миний бодлоор гүтгэх, доромжлох гэдэг үг бол эрхзүйн хувьд 2 тусдаа ойлголт. Гүтгэх нь хүний нэр төр алдар хүндийг гутаан доромжилж, илт худал мэдээ мэдээллийг олон нийтэд цацаж байгаа үйлдэл. Доромжлох бол тухайн хүний бие эрхтэн, эд зүйлтэй холбогдуулан доромжилж буй тусдаа үйлдэл. 2016 онд батлагдсан Зөрлчийн тухай хуулиар энэ 2-ыг нэгтгэж зөрчил болгож оруулж ирсэн. Дэлхий нийтээрээ энэ 2 үйлдлийг гэмт хэрэгт тооцдог. Иймээс зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль дээр 9.1, 9.2 гэж шинэ бүлэг оруулж ирсэн. Гүтгэсэн, гүтгүүлсэн хүмүүсийн гэм бурууны асуудлыг тогтоож шалгах процессын ажиллагааг оруулсан. Гэрчээс асуух, шинжээч томилох, дүгнэлт гаргах, үнэнд нийцсэн эсэхийг магадлаж шалгах ажиллагааг процесжуулсан. ОХУ-ын Зөрчлийн тухай хуулинд яг энэ жижиг гэмт хэргүүдээ зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаад, хариуцлага ногдуулдаг. Хууль зүйн сайдад хандаж хэлэхэд энэ 4 хуулийн хэрэгжилтийг мониторинг хийж явъя. Төслөөс санхүү бүрдүүлж өгнө үү. 2 сарын 1-нээс үйлчилсэн гэр бүлийн хүчирхийллийн хуулийн хэрэгжилтэд мониторинг хийе. Хуулиуд маань амьтай байх ёстой.