Санжмятав.Я 2015.12.22 | Телевиз: МҮОНТВ

Хөдөөгийн суманд морин хуурын дугуйлан хичээллэж хүүхдүүдийн авьяасыг нээж байна.

Хөдөөгийн суманд морин хуурын дугуйлан хичээллэж хүүхдүүдийн авьяасыг нээж байна.

Завхан аймгийн Сантмаргад сум Улаанбаатар хотоос 1300 гаруй км алслагдсан. 2000 хүрэхгүй хүн амтай буйдхан энэ суманд морин хуурын томоохон дугуйлан ажиллаж байгаа нь сонирхол татлаа. Нийтдээ 50 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй морин хуурын чуулгатай. Багш нь хичээлийн бус цагаар үнэ төлбөргүй зааж хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлж байна. Завхан аймагт компьютэр, Морин хуур, шатар гэсэн гурван тулгуурт бодлого хэрэгжээд удаагүй байгаа.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав: Гурван тулгуурт бодлого хэрэгжүүлсний нэг нь үндэсний хөгжим морин хуураа хөгжүүлэх арга хэмжээг явуулснаар 6-7 жил болж байна. 999 морин хуурч Улаанбаатар хотноо очиж тоглож байсан. Мөн аймгийнхаа 90 жилийн ойгоор 2222 морин хуурчид тоглож байсан. Энэ хүрээнд морин хуур тоглодог хүүхэд Завхан аймагт ихэссэн.

Сантмаргад сумынх шиг морин хуурын дугуйлан Завхан аймгийн 24 суманд хичээллэж байгааг онцолж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....