Баярсайхан.Ц Бакей.А 2015.12.22 | Сонин: Үндэсний Шуудан

Эдийн засагч гишүүд засгийн газарт зөвлөгөө өгчээ

Эдийн засагч гишүүд засгийн газарт зөвлөгөө өгчээ
Эдийн засагч гишүүд засгийн газарт зөвлөгөө өгчээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ц.Баярсайхан, А.Бакей, С.Дэмбэрэл нар хамтран энэ УИХ, Засгийн газрьш бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу ирэх оны эхний хагаст яаралтай авч хэрэгжүүлж, эдийн засгаа идэвхжүүлэх санал боловсруулжээ.

Эдийн засагч мэргэжлээрээ нэгдсэн эрхэм гишүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж цэгнээд, одоогийн төр, засгаас 2016 оны эхний хагаст багтаан нэн дарай авч хэрэгжүүлэх зарим санал санаачлагыг бодлого, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг хүссэн захидал бичиж, боловсруулсан саналаа хавсарган энэ сарын 16-нд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарг хүргүүлсэн байна.

Энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ‘Эдийн засаг идэвхжинэ гэдэг бол дэлгүүр хоршоо, үйлчилгээний байгууллага үйлчлүүлэгчтэй байхыг хэлнэ. Иргэд худалдаа хийж, үйлчилгээ авахын тулд орлого нь нэмэгдэх ёстой. Орлого нэмнэ гэхээр шууд цалин тэтгэвэр нэмнэ гэж ойлгож болохгүй. Мөнгө хийх боломжийг нь гаргаж өгч болно. Жижиг, дунд бизнесийн орчныг сайжруулах, том бизнестээ илүү боломж олгох гээд заавал Оюутолгой, Тавантолгойг хүлээлгүй авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүд харагдаад л байх юм. Дотоод нөөц бололцоогоо ашиглаж, эдийн засгаа идэвхжүүлэх боломжийг олж харж, зөв арга хэмжээ авч чадвал эдийн засаг дорхноо сэвхийгээд ирнэ” хэмээсэн.

Гишүүдийн боловсруулсан эдийн засаг идэвхжүүлэх санал дөрвөн зүйлтэй. Эхнийх нь, Эдийн засгаа хөдөлгөхийн тулд Оюутолгой, Тавантолгой ярихаасаа өмнө хүртээмжтэй, санхүүжилт буюу ард иргэдэд амжиргаагаа дээшлүүлж, бизнесээ өргөжүүлэх боломж олгож чадах санхүүжилтийг бий болгох. Үүнийг яаж бий болгох вэ гэсэн эхний алхам бол одоо яригдаж байгаа Төрийн банкны хувьчлалыг зөв хийх хэрэгтэй. Төрийн банкийг хувьчилсны хэрэггүй, зарсны хэрэгтүй гэж тэд үзэж буй аж. Төрийн банкны 49 хувийг нь жижиг бизнес эрхлэгчдэд ижил тэнцүү хэлбэрээр хувьцаа болгон эзэмшүүлж, 51 хувь нь төрд үлдэг.

Жижиг дунд бизнесийн банк, эсвэл үйлдвэржилтийн банк байгуулаад бүх санг нэгтгэж, 25 жилийн дараа Монголын бизнес эрхлэгчид өөрийн гэсэн банктай болж, банкныхаа бүх хувьцааг эзэмшдэг болно гэсэн эерэг мессэж нийгэмд тарснаар, эерэг хүлээлт бий болно. Үүнийг он гараад шууд хэрэгжүүлэх хэрэгтэй. УИХ дээр орж ирэхэд нь ийм байдлаар шийдэж өгөх боломжтой. Ач холбогдол нь өөрийн, төрөлжсөн банктай болно гэж тэд үзэж буй аж.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих банк байгуулбал Монголын бизнес эрхлэгчид ханддаг банктай болж, төр үйлдвэржилтийг дэмжиж, экспортоо нэмэгдүүлнэ гзж үзэж байгаа юм. Төр өөрийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкаар бус өөрийн банкаар дамжуулах нь ашигтай. Мөн өрөөс өр, хүүгээс хүү бодох арга хэмжээг зохицуулж, алтан аргамжаа буюу ахмад, дунд, залуу үеийн холбоог зохицуулах зорилпюр чадварлаг ахмад мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн Ахмад экспертүүдийн сан байгуулж, өөрийн туршлага, мэдлэгээ залуу үедээ түгээх боломж олдох хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн С. Дэмбэрэл хэлсэн.

Мөн гарааны зээлийн санг орлогогүй залуу үедээ зориулж бий болгох саналыг гаргажээ. Өнөөдрийн байдааар олон иргэн ломбарднаас зээл авч амьжиргаагаа залгуулж байгаа. Гэтэл ломбардны ажиллагаа маш сул, хэн нэгний эд хөрөнгө алдагдах эрсдэлтэй, ломбардны үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк бүртгэхгүй, хүүгийн төлбөр маш өндөр зэрэг доголдол байдаг. Тиймээс хоёр талын эрх ашгийг хангасан гэрээ байгуулах, ломбардны хүүд зохицуулалт хийх зэрэг ажил нэн шаардлагатай гэж үзсэн аж. Эдгээр саналыг хэрэгжүүлбэл 2016 оны эхний хагаст Монголын эдийн засаг идэвхжинэ гэж гишүүд үзэж байгаа юм байна.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн СДэмбэрэл 14 хоног тутамд “Эдийн засгийн мэдээллийн цаг” уулзалт хийж байхаар төлөвлөжээ. Энэхүү мэдээллийн цагаар хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, уул уурхайн салбарын талаарх мэдээлэл гэхээсээ илүүтэй эдийн засагт гарч буй өөрчлөлт, ялангуяа хүмүүсийн амьдрал, өрх, гэр бүлд эдийн засгийн нөлөө хэрхэн тусч байгаа асууцльгг онцпон авч үзэх юм байна.