Баасанхүү.О 2016.01.04 | Сонин: Зууны мэдээ

Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй

Сонгуулийн хууль хуучнаасаа огт өөрчлөгдөөгүй
УИХ–ын гишүүн О.Баасанхүү

УИХ–ын гишүүн О.Баасанхүүтэй Сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.

–Энэ удаагийн Сонгуулийн хуульд УИХ дахь МАХН–МҮАН–ын “Шударга ёс” эвслээс гаргасансаналуудыг тусгаж чадсан уу. Өмнөх хуультай харьцуулахад хэр сайн хууль болсон гэж үзэж байна?

–Миний санаачилсан хуулийн төсөл дээр УИХ дахь МАХН–МҮАН–ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 10 гишүүнгарын үсэг зураад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлаа оруулсан. Дараа нь ажлын хэсэг байгуулагдаж,тойргийг бүсчилсэн болгох зэргээр зарим тодорхой асуудал дээр өөрчлөлт оруулъя гэсэн байдлаар ажиллаж,явсан. “Шударга ёс” эвслийн зүгээс 28-ыг таван бүс болгохын 100 хувь эсрэг байсан. Харин бүсчлэлээ болиодзарим асуудал дээр ойлголцъё гээд гарын үсэг зурсан 10 гишүүний тал нь ажлын хэсэгтэй санал нэгдсэн.

Миний хувьд ажлын хэсэгтэй санал нэгдээгүй гишүүдийн нэг байсан. Ер нь санаачилсан хуулийн төслийн бүхзаалтыг авах албагүй. Үүнтэй би санал нэг байгаа. Гэхдээ хуулийн үндсэн зарчмуудыг авах ёстой. Бидний тавьжбайсан үндсэн зарчим энэ Сонгуулийн хуульд ороогүй. Нэгдүгээрт, Үндсэн хуульд Монгол Улсын 18 насандхүрсэн хүн сонгох эрхтэй. 25 насанд хүрсэн хүн сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 25 насандхүрсэн иргэн сонгогдох эрхтэй болохоос 25 жил болсон нам сонгогдох эрхтэй гэсэн зүйл байхгүй. Энэ утгаараанам, эвслүүд хү­нээ дэвшүүлдэг. Хү­нийг дугуйлдаг зарчимтай байдаг. Бид 38:38 гэж оруулж ирсэн нь ч учиртай. 38 хүнийг дугуйлаад, дугуйлагдсан хүний тоогоор намынхаа төвшнийг тогтоох нь зүйтэй гэж бодож байсан.

Сүүлдээ таван бүсэд хуваана гэхээр нь ядаж таван хүнээ сонгож, баруун, зүүн, төв зэрэг бүсэд байгаалидерүүдээ дугуйлъя гэдэг санал гаргасан. Гэтэл эсрэгээрээ хүн дугуйлахаа болиод нам дугуйлна гэсэн. Өөрөөрхэлбэл, хуучин хуулиасаа өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. 2012 онд батлагдсан хуулийн дагуу би УИХ–д оржирсэн. Тэр үед надад хуульд санал хэлэх эрх байгаагүй. Шийдвэр гаргахад ямар нэг байдлаар нөлөөлөхболомжгүй байсан. Харин одоо бидэнд байгаа боломжоор хууль санаачлаад оруулаад ирэхэд нөгөө чичлээдбайдаг МАН, АН–ынхан бүгд хоорондоо үүнээс өөрөөр ямар өөрчлөлт оруулах юм гээд инээгээд сууж байна шүүдээ. 90 жил болсон намын нэр эсвэл 25 жилийн ардчилал бол АН гэж ард түмний тархи угаасан үзлээр олонхийнсаналыг авах гээд хүнээ дугуйлахаа больчихож байгаа юм.

–Шинэ хуулиар автомат машинаар уншуулсан саналын хуудасны 50 хүртэл хувьд техникийн тооллогохийхээр болсон. Хяналтын тооллого хийхийг зарим нь МАН, АН сонгуулийн саналаа 50, 50 хувиархувааж авах цаад зорилготой гэсэн бол нөгөө хэсэг нь сонгуулийн дүнд давхар хяналт тавих боломжбүрдлээ гэж тайлбарлаж байгаа?

–Бидний тавьж байсан хамгийн гол нэг зарчим байсан. МАН–ынхан бол 50 хүртэл хувьд нь тоолохоор болсондалга ташин баярлаад, хэвлэл бүхнээр сурталчилгаа хийж байна. 50 хувийн тооллого гэдэг бол тэнд санал өгсөнхуудсыг тоолох гэж байгаа юм биш. Машинаас гарсан лист буюу урт цаасан талоныг үндэслэн тоолох юм.Тэрнээс саналын хуудсаа огт ярихгүй байна шүү дээ. Хоёрдугаарт, тоолдог байлаа ч гэсэн огт чанарын өөрчлөлтбайхгүй. Бидний санаачилсан хуулийн төсөлд нэг чухал санаа байсан. Түүнийг энэ хоёр намын аль нь ч яриагүй.Хар машины автор нь МАН.

Учир нь МАН 45 гишүүнтэй байхдаа Н.Энхболд гишүүн ажлын хэсгийг ахлаадхуулийг нь баталсан. Мэдээж энэ хуулийг хэрэгжүүлэгч нь АН. Ард түмэн хар машинд итгэхгүй байгаа тэролонхийг мэдэрч байгаа учраас үүнийг нь эсэргүүцсэн дүр үзүүлж 21 намаар тоглочихлоо. 21 намын итгэлийгалдлаа. Бидний өргөн барьсан хууль их энгийн байсан. Автомат машинаас гарсан саналуудыг нэгтгэх програмбайдаг. Гэтэл тэр програм чинь өнөөдөр “Microsoft” компанийн лиценз, өмч учраас халдаж болохгүй гэжтайлбарлаж байгаа. Бид тэр програм дээр нь очиж хяналт тавихыг шаардсан. Хөндлөнгийн програмчиллаартүүнийг нь хакердаж болох уу, үгүй юу гэдэг дээр мэргэжлийн хүмүүсийг суулгаж дүн шилжилгээ хийхийг хүссэн.Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр өмнөх хуулиасаа ямар ч ялгаа байхгүй. 100 хувь тоолсон ч адилхан. Хамгийн гол ньнэгтгэдэг програмдаа асуудал байгаа юм.

–УИХ болон орон нутгийн сонгуулийг нэг өдөр явуулахаар боллоо. Хэдийгээр төсөв хөрөнгө хэмнэхсайн талтай ч эдгээр сонгуулийг хамтад нь хийснээр ямар сөрөг үр дагавар гарах бол?

–Орон нутаг, аймаг, нийслэлийн сонгуулийг УИХ–ын сонгуультай хамт явуулж байгаад харамсаж, санаа зовжбайна. УИХ–ын сонгууль бол улс төрийн сонгууль. Орон нутгийн сонгууль бол ард иргэдийн орон нутагтаахэрэгжүүлэх сонголт нь байдаг. Та хороондоо засмал зам бариулж, хашаа хороогоо цэвэрлүүлж, гудамжиндаагэрэлтүүлэг тавиулмаар байна уу гэдэг бол орон нутгийн ярьдаг сэдэв. УИХ бол улсын хөгжил, бодлого, хуультогтоомжийг батлах буюу засаглалын асуудлыг ярьдаг. Энэ хоёрыг нийлүүлж байгаа нь өнөөдөр Монгол Улсыгулстөржүүлэх гэж байгаа хэрэг. Мөн орон нутгаа улстөрчдийн хараанд авах гэсэн явуургүй оролдлого. Ороннутгийн сонгуульд хэн ч гарахгүй болох вий гэдгээс айгаад нэгтгэж ийм үйлдэл хийж байна.

–Үүнээс гадна сонгуулийн сурталчилгааны хугацааг 18 хоног болгосон. Ингэж хугацаа бага тавьж өгөхнь мөнгөний сонгууль болохоос сэргийлж буй хэлбэр гэж ажлын хэсгийнхэн тайлбарласан. 18 хоногнэр дэвшигчийн хувьд сонгогчдод өөрийгөө таниулах хангалттай хугацаа байж чадах уу?

–Сурталчилгаа 18 хоног байхаар тусгасан. Эхлээд тухайн хүн бүртгүүлэх, штабаа бүрдүүлэхэд долоо хоногийнхугацаа орно. Дараагийн долоо хоногт мөрийн хөтөлбөрөө хэвлүүлэх гэсээр хугацаа авна. Ингээд үлдсэн дөрөвхоногт нь хэдхэн хүнтэй уулзаж байтал сонгууль дуусна. Цаг хугацаагаар маш их шахсан. Үүнийгээ өөрсдөөмөнгөний сонгууль биш гэж тайлбарлаж байгаа. Энэ бүхэн ойлгомжтой. Тэдэнд хэн байгаа билээ. Тэд өөрсдөдөөтөрийн албан хаагчдыг үйлчлүүлж байна. Тэдэнд мөнгө, хэвлэл мэдээлэл байна. Дээрээс нь 25 жил тархийг ньугааж байгаа намтай.

Тиймдээ ч өнөөдөр тэд дэндүү бардам байгаа юм. Учир нь тэд шинэ салхи орж ирэхээсүхтэлээ айж байна. Энэ парламентаар гол асуудлуудыг шийдэж болох байсан. Хамгийн эрүүл парламент байжболох байсан. МАН, АН, МАХН–МҮАН–ын “Шударга ёс” эвсэл болоод бие даагч зэрэг хувь тэнцүү орж ирсэнучраас зөв шийдвэр гаргах хамгийн их ардчилалтай байх боломж байсан. Харин одоо жинхэнэ ардчилалгүйхувилбар руу орж байна. Сонгуулиар МАН, АН гарна, өөр хэн ч гарахгүй. Гаргах боломжгүй болгосон.

–Уг нь хуулийн төслийг хэлэлцэхээс эхлээд парламентад суудалгүй намууд саналаа илэрхийлсэн.Гэтэл энэ парламент жижиг намуудыг шахсан хууль баталлаа гэх шүүмжлэл дагуулж байна. Нөгөөталаас хуульд хандивтай холбоотой асууд­лыг хэр нарийн зохицуулсан бол?

–Энэ хууль жижиг намууд болон бие даагчдад ач холбогдол өгөөгүй. Өмнөх Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийнсон­гуулийн хууль гэд­гээ болиод ганцхан Сонгуу­лийн хуультай болсон. Сонгуулийн зардал гэдэг зүйл энэхуулийн 41 дүгээр заалтад тусгай бүлэг болж орсон. Үүнд хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийнөөрийн хөрөнгө, сонгуулийн зард­­лыг энэ хуульд заас­ны дагуу дансанд төвлөрүүлж, зориулалтын дагуузарцуулна гэсэн. Тодорхой дансанд байршуулна. Төгрөгийн данстай байна гэж байгаа. Мөн хуулиараа тодорхойхэмжээ заагаагүй байгаа. Тиймээс сонгуулийн өмнө хэмжээ заах асуудал гарч магадгүй. Сонгуулийг хэдийхэмжээний мөнгөнд багтааж хийнэ гэсэн зүйл байхгүй.

Уг нь ихэнх оронд дээд хязгаарыг заадаг. Тухайлбал,ямар хэмжээнээс доошоо зарцуулж болохгүй, дээшээ зарцуулбал бусдын саналыг хууль бусаар авсан гэж үзнэгэдэг. Гэтэл манайд бусдаас авах тоог нь заадаг. Бусдаас авах тоо их төвөгтэй. Хэрэв дээд хязгаараа тавьчихвалнэг хүнээс 100 сая, 10 сая, таван сая авна уу хамаагүй шүү дээ. Гэтэл үүнийг тодорхой зааж өгөөгүй. Хий дэмийзардал, данс, үнэгүй хандив энэ тэр гэж яриад байна. Ингэснээрээ өнөөдөр дахиад мөнгөний сонгууль болжбайгаа юм. Учир нь компанийн хувьцаа эзэмшигчид хандив авахгүй. Өөрийн хөрөнгө мөнгө гэж хэлээдкомпанийнхаа шугамаар явна. Харин жирийн нэр дэвшигчид бусдын хандиваар сонгуульд явдаг. Ингээд бусдаасхандив авах гээд дансаа нээгээд явж байтал нөгөө 18 хоног нь дуусна. Хуулиар дамжуулж хавчин гадуурхалтхийж байна.

Б.Бат–Эрдэнэ гишүүний хэлдэг шиг өнөөдөр жаахан эрүүл гэж хэлж болох нэр цэвэр, гар цэвэрнөхдийг сонгуулиар гаргаж ирэхгүй. Миний яриад байгаа хуулиар бол дээд хязгаарыг нь заая гэсэн. Тухайлбал,орон нутагт 300 сая, хотод 600 саяас хэтрүүлж болохгүй гэх маягаар заачих хэрэгтэй. Харин тэр мөнгөө нэгхүнээс авна уу 10 хүнээс авна уу хамаагүй өөрсдөө мэд гээд заачихвал шударга болно. Гэтэл хандив өгөхийгхориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авах эрх бүхий этгээд буцаан шилжүүлнэ. Өөрөөрхэлбэл, гадаадын иргэнээс хандив авч болохгүй гэсэн үг. Авлаа гэхэд тэр нь илрэх юм бол буцааж өг гэж байгааюм.