Улс төрийн намын тухай хуулийг хэрхэн шинэчлэх хэрэгтэй вэ?
2016.01.06

Улс төрийн намын тухай хуулийг хэрхэн шинэчлэх хэрэгтэй вэ?

Улс төрийн намын хууль зүйн орчныг шинэчлэх нь зөв эсэх асуудлаар парламентын түвшинд яригдахаар болж байна.

Ерөнхийлөгч холбогдох хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ. Энэхүү хуулийн төслөөр бол улс төрийн намыг үүсгэн байгуулахдаа 801-ээс доошгүй хүний дэмжлэгийг авсан байх. Мөн улсын дээд шүүхэд бүрдүүлдэг байх одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалах нь зөв гэж үзэж байна.  Харин намын хатуу гишүүнчлэлээс татгалзаж намын гишүүн дэмжигч гишүүний ангилалтай байх саналыг тавьсан.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Европын загвараар манай улс төрийн намын хууль боловсруулагдсан. 2005 оны шинэчилсан найруулга мөн Европын загвартай. Өнөөдрийн энэ хуульд хувь гишүүний хувьд зөрөлдөж байгаа асуудал бол аль нэгэн загварыг хатуу баримтлах ёстой. Тиймээс цаашдаа Монгол улс Европын загвараар улс төрийн намын хууль загварчлалаа хийх нь зөв гэж бодож байгаа. Тиймээс хатуу гишүүнчлэлийн асуудлыг хөндөх нь буруу гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулиар ард түмэн сонголтоо хийнэ. Энэ намаар төрөө бариулья хэдэн хувиар гээд. Тэр хувиар нь санхүүжилтийг төр хариуцаад явбал ямар нэгэн байдлаар нам тодорхой компаниас ч юм уу, хувь хүнээс  хараат бус байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...