Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа
Чөлөөт нийгэм рүү шилжсэн орны ард түмний нийтлэг шинж тэмдэг нь улс төржих үйл явц гэнээ. Олон оронд тохиолдсон улс төржих нийтлэг энэ тэмдэг нь Монголчуудын амьдралд маш их сөрөг нөлөө үзүүлэх болсон. Нэг айлын эхнэр нөхөр, үр хүүхэд, хамаатан садан улс төржиж талцдаг байдал жилээс жилд хавтгайрчихаад байна. Улс төрийн намууд гишүүнчлэлийн араас хэт их хөөцөлдсөнөөс цөөхөн монголчууд талцан маргалдаж байна. Төрийн тэргүүн үүнийг таслан зогсоохын тулд улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн боловсруулаад байна. Хэрэв энэ хууль батлагдвал талцдаг байдал эцэс болох боломжтой юм байна.
МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Манай намын хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжиж байгаа. Дэмжих хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, Орон даяар тархаад байгаа гишүүнчлэлийн намаас бодлогын нам руу шилжих түүхэн цаг үе ирээд байна. Энэ бол маш чухал ингэснээр намууд судалгааны институт, бодлого төлөвлөлтийн институттай болох оюун санааны жинхэнэ мэргэших боломжтой болно.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...