Оюунхорол.Д 2016.01.19 | Сайт: Vip76.mn

Үндсэн хуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас татгалзсан, хуулийн төсөл орж ирлээ

Өнөөдрийн чуулганаар Улстөрийн намын хуулийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн,  шинэчлэх нийгмийн шаардлага бий гэдэгтэй санал нэг байна. Харин бодит амьдралд хуулийг өөрчлөх талаар улстөрийн намуудтай зөвшилцөж, ойлголцож, гарцуудыг сайн гаргаж чадсангүй. Улс төрийн намуудыг чанаржуулж, бэхжүүлье гэж их ярьсан.  Улс төрийн намуудад үл итгэх хандлага их болсон гэдэгтэй санал нэг байна. Үүний гол шалтгаан нь төр барьж байсан улс төрийн намуудын алдаа онооноос үүдэлтэйгээр сөрөг мэдрэмжийг нийгэмд бий болсон.

 301-ээс доош хүн амтай сум, баг, хороонд намын салбар нэгж байгуулна гэлээ. Энэ бол Үндсэн хуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас татгалзсан, хуулийн төсөл орж ирлээ. Тухайлбал " Завхан аймаг 24 сумтай, 84 мянган га газар нутагтай. Тэгтэл гурван суманд л намын анхан шатны байгууллага зохион байгуулагдана гэж ярьж байна. Бусдад нь хүрч ажиллахын тулд мөнгө өгнө гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй.