Өнөөдрийн чуулганаар Улстөрийн намын хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөн, шинэчлэх нийгмийн шаардлага бий гэдэгтэй санал нэг байна. Харин бодит амьдралд хуулийг өөрчлөх талаар улстөрийн намуудтай зөвшилцөж, ойлголцож, гарцуудыг сайн гаргаж чадсангүй. Улс төрийн намуудыг чанаржуулж, бэхжүүлье гэж их ярьсан. Улс төрийн намуудад үл итгэх хандлага их болсон гэдэгтэй санал нэг байна. Үүний гол шалтгаан нь төр барьж байсан улс төрийн намуудын алдаа онооноос үүдэлтэйгээр сөрөг мэдрэмжийг нийгэмд бий болсон. 301-ээс доош хүн амтай сум, баг, хороонд намын салбар нэгж байгуулна гэлээ. Энэ бол Үндсэн хуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаас татгалзсан, хуулийн төсөл орж ирлээ. Тухайлбал " Завхан аймаг 24 сумтай, 84 мянган га газар нутагтай. Тэгтэл гурван суманд л намын анхан шатны байгууллага зохион байгуулагдана гэж ярьж байна. Бусдад нь хүрч ажиллахын тулд мөнгө өгнө гэнэ. Үүн шиг худлаа зүйл байхгүй.
Улс төрийн намын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дараах байр суурийг илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Энэ хуулийн хувьд СЕХ гэсэн толгой компанитай, 20 гаруй охин компанитай компанийг байгуулахаар заасан хууль л болсон байна. СЕХ зөвшөөрөл өгөхгүй бол Дээд шүүх бүртгэхгүй байх зарчим үйлчилж байгаа хэрэг. Монгол улсад улс төрийн нам шинээр байгуулагдах уу эсэхийг СЕХ шийдэж байна. Улс төрийн намын бүх эрх мэдлийг зааж өгчээ. Улс төрийн намын дүрмэнд байдаг бүх үйл ажиллагааг заасан. Сүүлийн дөрвөн жилд коммунист ардчилсан зарчмаар хууль батлагдлаа гэдгийг ард иргэд, ААН-үүд бүгд хэлж байна.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар улстөрийн намын тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр “Энэ хуулийг олон талаас нь хэлэлцээд, засч гаргах ёстой. Одоогийн улс төрийн намын тогтолцоонд сайн ч зүйл бий, муу тал ч байдаг. Ард түмний дунд улс төрийн намуудын нэр хүнд унаж байгаа нь худлаа биш. Намуудын нэр хүнд юунаас болоод, яагаад унаад байгаад зөв онош тавьж, эмчлэх хэрэгтэй байна. Үүний тулд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Улстөрийн жижиг намуудад хамгийн их намчирхал, улстөржилт бий. Тиймээс хуулиар улстөрийн намын эрх үүрэг, санхүүжилтийн асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Чуулганы үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын даргад хандан үг хэлсэн юм. “АН-ын дарга маш сайн ажиллаж байна. Ялангуяа сонгуулийн жил гарснаас хойш хэтэрхий сайн ажиллах болсон. Байшин зардаг барилгачин, барьцгүй залдаг илтгэгч, түшээдийг загнадаг дарга, түмнийг гонсойлгодог горьдоогч, цэцийн дээр гарсан хөх тэнгэр, телевизийг мэддэг удирдлага, Засгийг мэддэг Ерөнхий сайд, Зээл мэддэг банкир болсон.... Ахмад үеийн багш нар, шинэ үеийн дарга нар яг адил болчихоод байна. Улс төрийн намын тухай хуулиар намын дарга нарын эрх үүрэг, хариуцлага, албан тушаалыг хэрхэн яаж зохицуулсан бэ? Ийм байдалтай байж болж байгаа юм уу. Энэ асуултад хариулт өгөөч” гэлээ. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү