УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Уг хуульд давуу талтай олон зүйл бий. Миний бие ажлын хэсэгт байгаа. Гэхдээ Нийгмийн даатгалын багц хууль яригдаад сүүлийн хурлуудад орж амжсангүй. Европт төр шашин хамт байсан учраас загалмайтны аян дайн гээд хэдэн зуун жил дайн болсон. Их цус урссан. Их том дайн болсон. Ингээд төр шашныг салгасан. Дайн өргөс авсан юм шиг алга болсон. Одоо Монголд нам, мөнгө, тендер хамт учраас цус урсгасан дайнтай адил аймшигтай зүйлүүд байна. Хэн нь ч бай төрийн эрхэнд гараад төрийн бүх ресурсаар намаа, дэмжигчдээ угждаг аймшигтай зүйл зогсох уу? Нам гарч ирээд төрийн өмчийн компаниуд дээр намд идэвхтэй явсан хүмүүсийг, төрийн өмчийн компанийн захирлуудыг бус туршлагатай салбарын хүмүүсийг тавьдаг байх зохицуулалт байна уу? Нам мөнгө олох, мөнгөжих хэрэгсэл бус үзэл бодол, мөрийн хөтөлбөрөөрөө нэгдэж ард түмнээ аврах нэгдэл юм. Гок-д бараа бүтээгдэхүүн шахдаг грүппүүдийн нэгдэл биш. Намын дарга нь эзэн болж 30 жил явж ирлээ. Угтаа намын өмчлөгч, эзэд нь намын гишүүд байх ёстой. Гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулдаг, шийдвэр гаргадаг, үүний дагуу томилгоо хийдэг, хариуцлагаа тооцдог, тайлан авдаг нарийвчилсан механизмууд орсон уу? Жижиг намууд кармаандаа тамгатай, өөрийгөө зээн гээд бодчихсон хувийн компани шиг юмнууд явдаг. Том намууд ч ялгаагүй. Дарга гэдэг улсууд нь шийдвэрээ гаргадаг, хурал дээр очиж хэлбэржүүлдэг. Хурал нь жүжиг болчихсон. Эдгээр тэнэглэлүүдийг зогсоох ямар ямар механизм орсон бэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Н.Учрал: Улс төрийн намын тухай хуулийг дэмжиж байна. Гэхдээ бид үүнийг зөвхөн нэг өнцгөөс нь яриад байгаа. Улс төрийн намын тухай хууль нь намуудыг хариуцлагажуулахаас гадна үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нь олгож байгаа. Улс төрийн намуудад улс төрийн боломжийг нь олгох талаас нь харах ёстой. Нэг ёсондоо, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөнийх нь хамгийн том илэрхийлэл нь улс төрийн нам юм. Үндэсний эв нэгдэл, бүрэн эрхт байдлын гээд заалт байна. Аль ч сонирхлын бүлгүүд нам байгуулан, дуу хоолойгоо нэгтгэн ажиллах боломжтой. Улс төрийн намын тухай хууль нь Монгол Улсад ардчилал хүний эрх, эрх чөлөө хангагдах суурь боломжийг хуулиар нь олгохын сацуу үг хэлэх эрхийг нь улс төрийн намуудад олгох цаашлаад ардчилалд маш том хувь нэмэр оруулах ёстой. Улс төрийн нам ямар ч бүтэцтэй байж болно. Ямар бүтэц, зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулах нь тухайн намын өөрийнх нь эрх чөлөө юм. Тэгэхээр түүнийг нь хэт их хуульчилж болохгүй гэдэг зарим гишүүдийн саналтай 100 хувь санал нэгдэж байна. Ингээд л эхэлбэл ардчиллаас ухарч байгаа ойлголт болно. Тиймээс улс төрийн намууд үйл ажиллагаагаа явуулах бололцоог нь бий болгоход анхаарахыг хүсэж байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль дээр “шил” ажиллагаа явагдсанаас хойш улс төрийн намуудад улс төрийн намын дүрэм, гишүүнчлэл, хөрөнгө, түүнд өгсөн хандивын мэдээлэл ил байна гээд заачихсан. Үүнээс болоод санхүүжилтийн асуудлуудыг нь буюу төсвийг нь нарийвчлан зааж өгмөөр байна. Тэр олон бүтэц нэгж юмнуудаа авчихсан нь дээр юм шиг. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Ардчилсан нам, намын бүлгээс санал өгч, ажлын хэсэгт орж нэлээн идэвхтэй ойлголцоод ажиллаж буй. Гол хоёр зүйлийг дахин тодотгож хэлмээр байна. Монгол Улс өнөөдөр мандсан тогтолцоотой орон болчихлоо гэдгийг тоо баримт, бичиг бүхий л зүйлээс харуулж байгаа. Мэдээж парламентын засаглалтай улсад нам чадавхтай, потенциалтай байх ёстой. Гэхдээ намын гишүүдийн албан болон албан бус тоог нийлүүлбэл коммунист тогтолцоотой Хятад улсын коммунист намын гишүүдийн тооноос Монгол Улсын албан ёсны хатуу гишүүнчлэлтэй намын гишүүдийн тоо илүү гарчихсан мандсан улс руу явж байна. Уг хуульд Ардчилсан намын байр суурь бол хатуу гишүүнчлэлээс татгалзъя гэдэгт буй. Хатуу гишүүнчлэл нь мандсан төрийн ойлголт руу хэтэрхий хөтлөөд байна. Энэ нь олон нийт болон нийгмийн хөгжил дэвшилд таатай биш байна гэдэг үүднээс хатуу гишүүнчлэлээс татгалзъя гэдгийг гаргасан боловч ажлын хэсэг дээр дэмжигдээгүй. Улс дамжсан бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй намууд үүсэж байгаа тохиолдолд манай орны хувьд санхүүжилтийн асуудал гарч ирнэ. Хатуу гишүүнчлэлтэй улсын хэмжээний бүтэцтэй намууд ийм байхад нөгөө талд санхүүжилтийн асуудал хэтэрхий хатуу байна. Тиймээс санхүүжилтийн асуудал либериал байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлж буй. Татвар төлсөн мөнгөнөөсөө төлөөд энэ мэдээлэл нь ил тод, нээлттэй байгаа тохиолдолд санхүүжилт дэмжигчдийн, гишүүний оролцооны хамгийн дээд хэлбэр болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Улс төрийн нам эвлэлдэн нэгдэнэ гэдэг нь хүний эрхийн хамгийн том үзүүлэлт байдаг. Манай улс улс төрийн болон хүний эрхийн үзүүлэлтээрээ харьцангуй гайгүй явдаг. Хуулийн төсөлд хориглоно гэж оруулаад үүнийг зөрчвөл ямар сангиц байна вэ гэдэг нь тодорхойгүй байна. Эсвэл иргэнийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр албадан намд элсүүлэх, эсвэл хууль бус нөлөөлөл шахалт үзүүлэхийг хориглоно гэж 5,4-т байна. Хэрэв ийм зөрчил гаргавал ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ. Сонгуулийн үеэр олон улс төрийн нам гарч ирдэг. Хэрвээ тайлан гаргадаггүй, хурлаа хийдэггүй намуудад идэвхгүй болгох юм байна. Иймд улс төрийн намаа яаж татан буулгах вэ. Улс төрийн нам ард түмний төлөөлөл. Үүнд ямар зохицуулалт оруулсан бэ. Сонгуулийн Ерөнхий хорооны бие дааж ажиллах чадварын талаар яаж тусгасан бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийж байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Үндсэн хуульд Улс төрийн намуудын үйл ажиллагаа болон санхүүжилт ил тод байхын зэрэгцээ Улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана гэсэн заалтууд байдаг. Энэ хэрэгжилт хэр зэрэг байдаг юм бол. Улс төрийн нам бол Ардчилсан үйл явцын амин чухал сүнс, олон ургалч үзэл төлөвшихөд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явж ирсэн үр дүнг харвал мухардалд орчихсон явж байгаа шүү дээ. Үүнийг нуух юм байхгүй. Энэ нь улс төрийн намуудын төлөвшил, үйл ажиллагаатай холбоотой юм. Манай намууд улс төрчдийг хэдэн арван мянгаар гаргажээ. Үүнээс мундаг нь ч байна. Гагцхүү үүн дотроос төрийн зүтгэлтнүүд л гарах ёстой юм. Өнгөрсөн хугацаанд төрийн зүтгэлтэн төрсөн эсэх нь учир дутагдалтай. Бид нийгэм, эдийн засгийн хямрал хэмээн ярьдаг байсан бол сүүлийн үед ардчилал маань хямралд орлоо хэмээн Дэлхий нийтээр ярьж байна. Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 40 нам байна. Үүнээс 36 нь үйл ажиллагаа явуулдаг. Бидний нэгдэн орсон зарим конвенцод улс төрийн нам байгуулах гарын үсгийг багасгах заалтууд байна. Энэ 36 намыг цаашид нэмэгдүүлэх бус нэгдэж нийлэхэд нь чиглэсэн бодлого явуулах хэрэгтэй. Энэ чиглэлд анхаарсан ямар бодлогыг харж байна вэ? Улс төрийн намуудын санхүүжилт. Үүн дээр бид маш их арга хэмжээ авч байна. Харамсалтай нь эдийн засгаараа баталгаажихгүй байна. Эдийн засгаар баталгаажаагүй ямар ч үйл явц ямар ч амин сүнсгүй. 126 гишүүдэд улсын төсвөөс мөнгө өгөх юм байна. Энэ нь ямар хэмжээний тооцоо судалгаатай байдаг юм? Түүний асуултад, УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хариуллаа.