2012 оны сонгуулийн дараа УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлын хэсгийг байгуулсан. Улс төрийн намууд өнгөрсөн хугацаанд гол ажилруугаа орох гэхээсээ илүү улстөржиж явсаар хамаг цагаа барсан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа юм. УИХ энэ хаврын чуулганаар Улс төрийн намын тухай болоод санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэж батлахгүй бол цаг хугацааны хувьд энэ УИХ гол хуулиудыг хэлэлцэх боломжгүй болно гэж гишүүд үзэж байна. Өмнөх намрын чуулганаар улстөржиж хэрэлдэж маргалдсаар байгаад нийт хэлэлцэх ёстой асуудлынхаа 60 гаруй хувийг л хууль тогтоогчид хэлэлцсэн байдаг. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
Өнөөдрийн байдлаар Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлтэй гишүүд танилцаж амжаагүй байна. Ирэх хаврын чуулганы хуралдааны явцад Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцүүлнэ. Улстөрийн намын тухай хуулиар намын гишүүнчлэл, намын санхүүжилт болоод улс төрийн намын үзэл баримтлал гэсэн гурван чиглэлд гол анхаарлаа хандуулахаар ажиллаж байна. УИХ-ын гишүүн А.Бакей: Аль нэг намд харъяалалтай гишүүн өргөн барихаар янз бүрийн хардалт сэрдэлт төрөх учраас ерөнхийлөгч өргөн барих нь зүйтэй. УИХ-ын гишүүн О.Содбилэг: Миний ойлгож байгаагаар улс төрийн намууд ямар үүрэгтэй байх вэ, намууд ер нь ямар сахилга дэгтэй байх вэ, хуулиар яаж зохицуулагддаг байх вэ гэдэг нь илүү тодорхой болгоно. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Намууд бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг илэрхийлдэг болохоос биш олон түмний эрх ашгийг илэрхийлэхээ больчихсон байна. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?