2016.01.28

Ийм арга хэмжээгээр далимдуулж хэсэгхэн хүн баяжих гээд байна уу?

УИХ-ын чуулганаар Гаалийн татварыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хурлын үеэр оруулж ирэх машиныг ямар компанийн хүн, ямар тендерээр оруулж  ирэх гэж байгаа вэ? Сумуудад ч эмнэлгийн машиныг оруулж ирэх шаардлага бий. Гэтэл тэдний татварыг яагаад чөлөөлж болохгүй байна вэ?

Монголд НӨҮТ, гаалийн татвараа төлөөд машин оруулж ирье гэсэн компаниуд бий. Худалдан авагч нар нь  тодорхой байгаа юм биш биз? Татвараа чөлөөлүүлэх хүсэлтэй хүмүүс олон байна. Ийм арга хэмжээгээр далимдуулж хэсэгхэн хүн баяжих гээд байна уу? Хардлага төрүүлэхгүйн тулд ил тод, олон түмэнд хэлэх хэрэгтэй” гэлээ.