2016.02.04

Гацууртын ордыг ашигласнаар улс орон хөгжих нь юу л бол?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Байгалийн үндсэн цогц бүрдлээр нь хамгаалалтад авах ёстой гэдэг саналыг хэлсэн. Энэ саналд хэрхэн анхаарсан бэ? Уг ордын алтны хэмжээ Оюутолгойн  нөөцөөс 30 дахин бага. Үүнийг ашигласнаар улс орон хөгжиж, амьдрал сайжрах нь юу л бол. Эдийн засгийн бодитой үр дүн харагдахгүй байгаа учраас улсын тусгай хамгаалалтад авч, нөөцөлсөн нь дээр байх гэж бодож байна.

Монголд ашиглаж болох өөр салбарууд бий. Мал аж ахуй өсч байна, аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоотой” гэлээ.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү