Хашаандаа орон сууц барихад зөвшөөрөл авах шаардлагагүй
БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.24

Хашаандаа орон сууц барихад зөвшөөрөл авах шаардлагагүй

БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газраас баталсан газар эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам, Геодизи зурагзүйн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл танилцуулж, салбарынхаа цаг үеийн ажлын явцаас мэдээлэв.

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 9 бүлэг 50 зүйлтэй. Барилга барих зөвшөөрлийг 505 өдөр 124 гарын үсэг цуглуулж авдаг байсныг 56 өдөр, 35 гарын үсэг зуруулж, нэг цэгийн үйлчилгээгээр авахаар хуульчилсан байна.

Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжийг ялгаж өгсөн байна. Үүнд гэр хороололд хашаандаа орон сууц барьж байгаа бол заавал зөвшөөрөл авах шаардлагагүй ажээ. Газар эзэмших, дуудлага худалдаагаар худалдах аргачлалд өөрчлөлт оруулж, таван бүрт хувааж өгсөн байна. Мөн бүсүүдийг дотор нь дэд бүсэд хувааж өгсөн аж.