Ашиглалтын шаардлага хангахгүй барилга улаан наалттай болно
Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг
2015.11.11

Ашиглалтын шаардлага хангахгүй барилга улаан наалттай болно

Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг өчигдөр болов.

Хэлэлцүүлэгт Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь болон яамны холбогдох мэргэжилтнүүд, ТББ-ын төлөөллүүд оролцлоо.

Барилгын тухай хуулийг анх 1998 онд батласнаас хойш хэд, хэдэн удаа шинэчилж байжээ. Хамгийн сүүлд 2008 онд шинэчилсэн юм байна. Хуулийн төслийн гол ач холбогдол нь тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг хялбарчилснаас гадна оролцогчдын эрх үүргийг тодорхой болгожээ.

Мөн ашиглалтын шаардлага хангасан барилгад ногоон, засвар шинэчлэл хийгээд ашиглах боломжтойд нь шар, хүн амьдрах боломжгүйд нь улаан өнгийн наалт нааж чанар, стандартыг ялгаж өгөхөөр болжээ.