Монголд эмэгтэй лидер байна уу
2016.03.09

Монголд эмэгтэй лидер байна уу

“Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар “Монголд эмэгтэй лидер байна уу” сэдвээр өрнөнө.

Улс төрд эмэгтэй хүн байх ямар байна?

-Хөгжингүй оронд лидер байх хэцүү байна гэж хэлж байгаа. Өнөөдөр Азийн орнууд эрэгтэй хүн нэгд байх ёстой, би эрэгтэй хүн юм чинь гэх мэт зүйл давамгайлдаг. Саяхан нэг хурал дээр "оргүйгээс охинтой нь дээр" гэдэг үгийг ашигласан. Манайхны шийдвэр гаргах түвшний хүмүүс ингэж хэлж байгаа нь болоогүй л байна гэсэн үг. Манайд эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрнө гэдэг том даваа тэрийг л давхаар явж байна. Ер нь эмэгтэй хүн өөртөө нэг зориго тавиад хэзээ ч битгий ухар гэсэн үг бий. Тэгэхгүй бол эмэгтэй хүн өөртөө саад болдог. Би шинэ улс төрч гэхдээ нам гэхээсээ илүү зөв хүн, шударга зүйлийг л дэмжиж явдаг. Гэрээ засаад төрөө зас гэдэг шиг эмэгтэй улс төрч байхад ханийн минь дэмжлэг, гэр бүлийн дэмжлэг их байгаа. Аливаа зүйлийг бүтээхэд бартаагүй байна гэж үгүй.  Энэ бартааг даваад өөдөө тэмүүлээд, том зорилго тавиад явж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээсс ...