Болд.Л Батхүү.Г 2016.03.28 | Сонин: Өдрийн сонин

МоАН санаачилгын салбар зөвлөлүүд шинээр байгуулагдсаар байна

МоАН санаачилгын салбар зөвлөлүүд шинээр байгуулагдсаар байна

Монголын ардчилалд гажуудал, заналхийлэл авчирч буй асуудал юу болох, үүнд өнөөгийн төрийн бодлого, улстөр, нийгэм, эдийн засгийн зохион байгуулалт хэрхэн нөлөөлж байгаа талаар Ардчилсан намын нэр бүхий гишүүд жил гаруйн өмнөөс нам дотроо болон нийгмийн тодорхой хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Улмаар энэхүү хэлэлцүүлгийн механизм өргөжин зохион байгуулагдаж “МоАН Санаачилга” төрийн бус байгууллага энэ оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Г.Батхүү, А.Бакей нарын гишүүдийн эхлүүлсэн дээрх нийтийн дэмжлэгийг хүлээж, хөдөө орон нутагт салбар, нэгжүүд сайн дураар зохион байгуулагдаж байгааа юм. Уг санаачилгад Дархан-Уул аймаг анхлан нэгдсэнээс хойш өдгөө Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн дэмжигчид орон нутагтаа салбар нэгжүүд байгуулагдсаар байна.

Өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн салбар зөвлөл байгуулагдан анхны хурлаа 200 орчим төлөөлөгчтэйгээр хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилон даргаар Б.Цэрэнчунтыг сонгожээ. МоАН Санаачилгыг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ- ын гишүүн Г.Батхүү Дундговь аймгийн салбар зөвлөлийн удирдах бүрэлдэхүүнд батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн юм. УИХ-ын гишүүн Г. Батхүү хэлэхдээ “Дундговьчууд маань МоАН санаачлагын анхны салбар болно гэсэн хүсэлтээ тавьсны дагуу өнөөдөр гэрчилгээ батламжаа авч байна.

Өнөөдөр энд 200 гаруй дэмжигчид цуглаж, дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Хуралд ирсэн хүмүүс гар өргөөд шийдчих биш, өөрсдийн яг үнэн үгээ хэлж, яагаад энэхүү санаачлагад нэгдэх болсон гэдгээ хэлж ярьж байгаад баяртай байна. Цаашдаа санаачлагад нэгдсэнээр юуг өөрчилж шийдвэрлэх үү гэдгээ ч хэлж ярьжбайна. Салбарзөвлөлийн хуралдаанд 200 гаруй хүн ирсэн харагдаж байгаа боловч анхны байдлаар 105 хүн энэхүү салбарт зөвлөлд нэгдэж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зуржээ” гэв. Дундговь аймагт салбар зөвлөл байгуулагдсаны дараа Дорноговь аймагт байгуулагдсан тухай мэдээллийг доор хүргэе.

“МОАН САНААЧЛАГА”-ЫН САЛБАР НАРАН УРГАХ ЗҮГ ДОРНОГОВЬ АЙМАГТ БАЙГУУЛАГДАВ

“МоАН Санаачилга”-ын Дорноговь аймаг дахь гишүүдийн анхдугаар хурлаа энэ гуравдугаар сарын 24-ний өдөр хийлээ. Дорноговь дахь салбар зөвлөлийн уулзалтад тус аймгийн тамгын газрын дарга, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч байв." Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын салбарын удирдлагууд, намын удирдах ажилтнууд, хэрэг эрхлэх газрын дарга зэрэг 20 гаруй хүний бүрэлдүүнтэйгээр уулзалт, хуралдааныг зохион байгуулсан юм.

Салбар зөвлөл байгуулах зарчмын хүрээнд тэргүүнээ сонгосон бөгөөд Дорноговь аймгийн МоАН Санаачлагын тэргүүнээр Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, Дорноговьаймаг дахь иргэдийн хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Гантулгыг санал нэгтэйгээр сонголоо. Мөн Дорноговь аймаг дахь МоАН санаачлагын гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр есөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгож томилсон байна. Салбар зөвлөл байгуулахтай холбогдуулан МоАН Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Пүрэвбаатар, санаачлагын Дархан-Уул аймгийн тэргүүн Д.Жаргалсайхан нар Дорноговь аймагт очиж гишүүдийн анхдугаар хуралд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Л.Болд салбар зөвлөлийн хурлын үеэр “хор, хог, хов” гурваас Монголын улс төр салах учиртайг тодотгоод АН нэрнээсээ Монголын гэх сайхан үгээ авч хаясанаас хойш ардчиллын даль жигүүр хумигдсан. Тусгаар тогтнол, ардчилал, өв соёл бол Монголын тулгын гурван чулуу гэдгийг онцолсон юм.

Төрийн албан хаагчдыг нам улс төрийн ажилд оролцохыг хориглодог цаашлаад албан тушаалын байдалтай нь холбож хавчиж, хяхдаг нь улс төрийн эрүүл байдлыг хааж боосон хэрэг болохын дээр үзэл бодлынхоо төлөө явсан хүмүүсийг үзэгний үзүүрээр ажил амьдралгүй болгодог нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь чөдөр тушаа болдог асуудлыг хурлын үеэр гишүүд хөндөж байсан юм. Нийгэмд түүчээлдэг эмч, багш, инженер гээд олон арван төрийн албан хаагчдынхаа үг үйлдэл, амыг хаадаг нь нийгмээ урагшлахад хамгийн том саад тотгор авчирдаг учраас бид МоАН санаачлагад үг, үйлдпээ нэгтгэхийг уриалж байна гэдгийг Л.Болд гишүүн үгэндээ тодотголоо.

Ийнхүү монголдоо төдийгүй дэлхийд энергийн төв гэдгээрээ алдартай Монгол Улсын наран ургах зүг Дорноговь аймагт МоАН Санаачлагын салбар нэгж байгуулагдсан юм. 

Тэрээр мөн аав маань өөрөө том эрдэмтэн, профессор хүн ч гэлээ сайхан эмч болох байсан юм гэж ярьдаг байсан. Тэгэхээр эмч хүн ямар нэр хүндтэй байгаагийн тод илрэл. Тийм л нийгмийнхээ луужин болсон хүмүүсийнхээ санаа, бодлыг сонсох нь бидний хувьд хаах гэхээсээ нээх ёстой үйлдлийн нэг гэж бодож байна гэдгээ хуралдааны үеэр гишүүд дэмжигчиддээ хандан хэллээ. Дорноговь аймаг дахь салбарын хуралдаан олон чухал асуудлыг дэвшүүлсэн халуун яриа өрнөсөн хурал боллоо.

Энэ үеэр Санаачлагын ерөнхийлөгч Л.Болд Дорноговь аймгийн салбарын тэргүүн Ц.Гантулгад батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Хуралдааны дараагаар Дорноговь аймгийн төвөөс 30 гаруй км-т байх Хан Баянзүрх хайрханд УИХ-ын гишүүн Л.Болд, МоАН Санаачлагын удирдах зөвлөлийн гишүүн Л.Пүрэвбаатар, Ш.Сүхбаатар, МоАН Санаачлагын Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Ц.Гантулга тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын наран гаргах зүг болсон Дорноговь аймгийн Хан Баянзүрх хайрхан буюу Хүслийн ууланд гарч Монгол Улсынхаа хийморь цог золбоо, эв нэгдэл, ирээдүйн сайн сайхан байдлыг даатгалаа.

1700-1800 оны үеэс Халх Монголчуудын шүтэж ирсэн уг хайрхан нь гүн ухааны орчил болж ирсэн уул юм. Хутагтуудын өлгий нутаг болсон Хүслийн уулан дээр Харанга хамтлагийн дуучин Лхагваа болон говийн бүсийн хууль сахиулах байгууллагын төлөөлөгчидтэй таарсан бөгөөд тэд Ардчиллаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийн манаанд зогсох, МоАН Санаачлагын цаашдын ажил үйлсэд амжилт хүссэн юм.

Ийнхүү монголдоо төдийгүй дэлхийд энергийн төв гэдгээрээ алдартай Монгол Улсын наран ургах зүг Дорноговь аймагт МоАН Санаачлагын салбар нэгж байгуулагдсан юм. МоАН Санаачлагын үйл ажиллагаа, үзэл баримтлалыг дэмжигчид хөдөө, орон нутагт салбарласаар байгаа бөгөөд Нийслэл дүүрэгт салбар нэгжүүд байгуулагдан, нэгдэх эрмэлзлэлээ илэрхийлсээр байгаа билээ.