2024.04.23
Ц.МӨНХЦЭЦЭГ: АЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДЭЭС 60 САЯ ТӨГРӨГИЙН ДЭНЧИН АВСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БИЙ
Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд баталсан. Энэ хуулийн зохицуулалтаар улс төрийн намуудын санхүүжилтийг нээлттэй ил тод болгох талаар тусгаж, санхүүжилтийн зөрчил дээр хатуу арга хэмжээ авах зохицуулалт хийсэн.
Улс төрийн намын тухай хуулийг зарим намууд хэрэгжүүлэхгүй байна. Тухайлбал, АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс 60 сая төгрөгийн дэнчин авсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг АТГ шалгасан уу" гэлээ.