Гантөмөр.Л 2016.06.06 | Телевиз: МН25-р суваг

Их дээд сургуулиудын удирдлагыг ТУЗ нь томилно

Төрийн өмчийн их дээд сургуулиудын удирдлагыг ТУЗ нь томилдог болно.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан байна. Ингэснээр их дээд сургуулийн төрөөс хэт хамааралтай байдлыг хуулиар хориглож, тухайн сургуулийн ТУЗ томилдог байх зохицуулалтыг хийжээ.