2016.06.10

Үнэн худлын дэнс- МАЧХ-ны тэргүүн Г.Баасан

“Үнэн худлын дэнс” нэвтрүүлэгт МАЧХ-ны тэргүүн Г.Баасан оролцлоо.

Таны талаар 2012 оны 11 сард “Баасан эгч хаана явна аа” гэдэг мэдээлэл гарсан байна?

Тухайн үе бол МУИС-ийн бакалаврын сургалтыг дуусгаж байсан үе. Үүнээс хойш үргэлжлүүлэн магистрт сурсан. 2013 оны гурван сараас эхлэн Монгол орны 21 аймаг, 270 гаруй суманд Монголын ахмадуудын асуудлыг бодитоор хүргэсэн. МАЧХ гэдэг бол Монголын ахмадын язгуур эрх ашгийн төлөө явж буй байгууллага. Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн. 2013-2016 оны хугацаанд 21 аймгийг гурван удаа тойрсон. Одоогоор 21 аймгийн 210 гаруй суманд МАЧХ-ны салбар байгуулагдан, Улсын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгэгдсэн. Гуравхан жилийн хугацаанд ийм хурдтай ажилласан ТББ өөр байхгүй. Үүгээр хаана яваагаа хариуллаа гэж бодож байна.

    Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү