Даваадорж.Г 2016.08.01 | Сайт: Vip76.mn

Латен америкийн орнууд олимп зохион байгуулах чадамжтай юу ?

Латен америкийн орнууд олимп зохион байгуулах чадамжтай юу ?

Зуны олимп эхлэхээс 10 хоногийн өмнө Рио-де-Жанейрод ирсэн Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ гишүүд долоон жилийн өмнө энэ хотод Олимпийн тоглолт зохион байгуулах эрх өгөхдөө ямар алдаа хийснээ ойлгов.

ОУОХ-ны зөвлөгөөн наймдугаар сарын нэгэнд Рио-де-Жанейрод эхэлнэ. Олимп зохион байгуулна гэдэг улс болгоны хийж чадах ажил биш бөгөөд үүнд хатуу гар хэрэгтэй. Олимп эхлэхэд 10-хан хоног үлдээд байхад Бразиль улс бэлэн болоогүй байгааг харахад ойрын 100 жилд Латин Америкийн орнууд Олимп зохион байгуулж чадахгүй гэдэг нь харагдав. Олимпийн арга хэмжээ дампуурсан гэж хэлж болохгүй ч гүйцэтгэсэн ажилд муу дүн тавихаар байна.

18 000 тамирчин, 19 000 оролцогч, дасгалжуулагчид, багийн гишүүд байрлах ёстой Олимпийн хотхоныг барьсан барилгын компани хэдэн сарын өмнө дампуурчээ. Гэвч Бразильд үүнд санаа зовсон нь цөөн байна.

Эхний 1000 тамирчин ирсний дараа Олимпийн хотхоныг барьсан ажилчид зориудаар барилгуудыг гэмтээсэн нь тогтоогджээ. Бохирын шугам, цахилгаан дамжуулагчид гэмтжээ. Австраличууд гайхахдаа зочид буудалд оржээ. Ажил урагшгүй байгааг эртнээс мэдсэн америкчууд өөрийн 700 хүнд зориулсан объект бариулахын тулд найдвартай мэргэжилтнүүдээ илгээсэн байна. Зохион байгуулах комисс эхний цэвэрлэгээ хийхийн тулд 750 цэвэрлэгчийг ажиллуулсан байна. Голландчууд байраа засуулахын тулд барилгын засварын компани хөлсөлж, түрүүлж ирсэн тамирчдаа буудалд, заримыг нь бэлтгэлийг нь хийлгэхээр Сан-Паулад үлдээжээ.

Рио-де-Жанейрогийн бэлтгэлийн цогцолборууд сайн баригдсан ч тийшээ очих зам нь шавар шавхай, барилгын хогоор дүүрсэн ажээ.

Бразилийн ард иргэд үүнд санаа зовохгүй байгаа бөгөөд хүн амын 51 хувь нь Бразилид Олимп зохион байгуулахын эсрэг байгаа. Бразилийн Засгийн газар аюулгүй байдлыг хангахын тулд 4000 цэргийн албан хаагчийг илгээжээ. Учир нь Шинэ Зеландын нэгэн таэквондочинг дүрэмт хувцастай хулгайлж, гурван өдрийн турш мөнгийг нь дуустал авч явсан хэрэг гарсан.

Бразилид одоо өвөл болж байгаа учраас ган болоосой гэсэн хүмүүс олон. Хэрэв усархаг бороо орвол дарвуулт завины тэмцээн болох Гуанабаррагийн булангийн усанд модны навч, мөчрүүд овоорох магадлалтай. Сэлүүрт завиныхан ч бас үүнд санаа зовж байна. Түүнээс гадна Олимпийн хотхон баригдсан газарт намагтай, шумуул ихтэй.

Олимпийн тэмцээн болох газрууд үндсэндээ бэлэн болсон ч тэнд хүрэх зам зуурт энгийн болон барилгын хог хаягдал овоолгоостой байна.

Гэвч эдгээр нь метроны асуудалтай харьцуулахад жижиг асуудал мэт харагдана. Мягмар гарагт метро ажиллаагүй. Удахгүй тэмцээн эхлэхэд тамирчид болон үзэгчид хотын хоёр төвийн хооронд метрогоор явахаас өөр аргагүй. ОУОХ-ны гишүүд, Зохион байгуулах комисс сандралд оржээ. Хэдэн арван тэрбум долларын өртөгтэй Олимп хэмээх энэ төслийг хойшлуулах аргагүй.