2009.10.20

Ц.Даваасүрэн гишүүн эрүүл мэндийн салбарт анхаарал тавив

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаад тавьсан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаархи асуулгынхаа хариуг УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзжээ. Уг хуралдаанаас гадаад орнуудын эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрч буй эмчилгээний дэвшилтэт техник, технологи, эмчилгээний арга барилаас эмч нараа цаг алдалгүй сургахад зориулсан сан байгуулах, түүнд шаардагдах хөрөнгийг 2010 оны улсын төсвөөс эхлэн жил бүр төсөвт тусгаж байх асуудлыг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзжээ. Эрхэм гишүүн Ц.Даваасүрэн УИХ-ын дарга Д .Дэмбэрэлд хандаж хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг хүсчээ.
Г.Цэцэг

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.