Баасанхүү.О 2016.08.30 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

О.Баасанхүү: Машинаараа ч, гараараа ч 100 хувь тоолъё

Сүм, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан тогтоолын төсөл хэлэлцэж байх үеэр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Тогтоолын төсөлд хяналтын тооллогыг 100 хувь хийнэ гэж тусгаж болох уу? Өөрөөр хэлбэл машинаараа ч тоолъё, гараараа ч тоолъё. Маргаан гарвал гар тооллогоо нэгдүгээрт тавъя гэдэг нь миний төдийгүй манай нам хүсч байна, мөн сонгуулийн зардлаа танаад шүүгч, эмч нарын цалинг олгож болдоггүй юм уу" гэсэн санал хэлсэн.

Мөн дараах асуултыг асуулаа.

"Санал тоолох төхөөрөмж ашиглахтай холбоотойгоор ямар зардлууд гарч байн, сонгуулийн үеэр гарч болзошгүй бэрхшээлүүдийг тооцоолсон уу?, УИХ, орон нутгийн сонгуулийн зөрчилтэй холбоотой асуудлууд яахаар болов, хэрэв сонгууль дахин явуулах шаардлагатай тойрог байвал энэ сонгуулиар хамтатгаж зохион байгуулахгүй юм уу? 

Асуултын хариултыг Н.Энхболд болоод холбогдох албаны хүмүүс өглөө. 

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд

"100 хувь гар тооллого гэдэг дээр хуульд 50 хүртэл хувийг тоолно гэж заасан учраас энэ богино хугацаанд хуульд өөрчлөлт оруулах боломжгүй. Байнгын хорооны хуралдаанаар иймэрхүү санал гарч байсныг хэлэх хэрэгтэй" гэдгээ илэрхийлээд сонгууль зохион байгуулахтай холбоотой асуултыг Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад шилжүүлсэн юм.