Эрдэнэбат.Ж 2016.09.19 | Сонин: Өдрийн сонин, Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар, Телевиз: МҮОНТВ

Ж.Эрдэнэбат: Улаанбуудайн чанар дээр гологдол гарч магадгүй

Ж.Эрдэнэбат: Улаанбуудайн чанар дээр гологдол гарч магадгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажилласан билээ. Засгийн газрын тэргүүн энэ удаагийн томилолтын эхэнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэдтэй уулзсан юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл өгч “Монголчууд бид өөрсдийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээ дэлхийд гаргах хэрэгтэй. Ингэснээр илүү их үр өгөөж хүртэнэ. Засгийн газрын зүгээс “Монгол малчин” хөтөлбөр, мах, сүүний аян эхлүүлнэ. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг дэмжин импортыг орлох чиглэлд анхаарна.

Өөрсдийн дотоодын хэрэгцээг хангахаас гадна импортод бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэртэй болно. Томоохон орд газруудаа хөдөлгөнө. Үүний тулд Засгийн газар бүх тал дээр нь дэмжлэг үзүүлнэ. Надтай өдөрт 1-2 гадна, дотны хөрөнгө оруулагч уулздаг. “Танай Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулах уу, Hotel Mongolia гэдэг нэрнээсээ салах уу? гэх мэтчилэн асуудаг. 

Энэ мэтчилэн зүйлсээсээ эхлээд анхаарал хандуулбал бид хөрөнгө оруулахад бэлэн байна” гэж хөрөнгө оруулагчид хэлж байна. Засгийн газар цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулна. МАН УИХ-д 65 суудалтай болсон. ЗГХЭГ-ын дэргэд Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөлтэй болсон.

Хөрөнгө оруулагчдад хүнд суртал гаргаж буй төрийн албан хаагчдаас салах цаг болсон.

Моргейжийг бодлоготой явуулахгүй бол 33 орчим мянган орон сууц эзэнгүй байна. Энэ орон сууцуудыг барихын тулд барилгын компаниуд бүгд зээл авсан байгаа. Энэ мөнгө нь түгжигдээд барилгын компаниуд хүнд байдалд орсон. 2012 онд барилга угсралтын чиглэлээр 1200 компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2016 онд 4700 болж нэмэгдсэн.

Ингэж олноороо барилгын компани байгуулагдаад хийх ажил байна уу, мэргэжилтэн нь хангалттай юу гээд бодолцох ёстой асуудлууд бий.

Тиймээс цаашид аттестатчлал явуулна. Үүнийг төрийн дарамт гэж битгий ойлгоорой. Засгийн газар зайлшгүй зохицуулалт хийх ёстой. Төр нь дээрэмчин шиг хэсэг явсан. Цаашид тийм байдал гарахгүй” гэдгийг уулзалтын үеэрээ онцолж байлаа.

Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Б.Батхуяг спорт цогцолборынхоо бассейны ажлыг дуусгуулах хэрэгтэй байгаа гэв. Тус бассейны ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд бүрэн ашиглалтад орсны дараа тодорхой тооны хүмүүсийн орон тоо гарах тул цалин хөлсийг нь төсөвт багтааж өгөхийг БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяраас хүслээ.

Харин Дулаанхаан тосгонд захиргааны байргүй, Сүхбаатар сумын Салхитын гуравдугаар багт цэцэрлэггүй, Алтанбулагийн чөлөөт бүсийг хөгжүүлж чадахгүй бол иргэдэд нь өгч хөгжүүлэх боломжийг олго гэхчилэн иргэдийн зүгээс санал, гомдлоо илэрхийлж байлаа. Харин Засгийн газрын зүгээс боломжит хувилбаруудаар аль болох иргэн, төрийн харилцаа холбоог уялдуулан хангаж ажиллах болно гэдгийг хэлж байлаа.

СЭЛЭНГЭ АЙМАГТ УРГАЦ ХУРААЛТ 10 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Газар тариалангийн бүс нутгаар бороотой байгаа тул ургац хурааптын ажил 10 гаруй хувьтай байна. Энэ намар өмнөх жилүүдийг бодоход газрын чийг ихтэй байгаа тул ангилан хадалт хийхээс өөр аргагүй байгаа аж. Хоёроос гурав хоногийн зайтай хур орж байгаа нь тариа буудай хураах ажилд багагүй бэрхшээл учруулаад байгааг Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хэлж байсан юм.

Засгийн газрын тэргүүн Цагааннуур, Зүүнбүрэн сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Атар трейд”, “Гацуурт”, “Гэгээлэг трейд” компанийн тариалангийн талбайд зочилж, үр тариа, хүнсний ногооны хураалт, хадгалалтын байдалтай танилцлаа. Сэлэнгэ аймгийн тариаланчдын хувьд хүндрэлтэй ганц асуудал нь байгаль, цаг уур. 

9 дүгээр сар дундаа орж байгаа хэдий ч Сэлэнгэ аймгийн хэмжээнд тариа хураалт 10 гаруй хувьтай байгаа нь зайлшгүй анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгаа юм. Энэ жилийн хувьд га-гаас 20 орчим цн ургац авахаар ажиллаж байна гэдгийг тариаланчид онцолсон. Засгийн газар мөнгөгүй байгаа тул тариаланчдын буудайг шууд худалдаад авах боломжгүй байна. Гурил үйлдвэрлэгчдийг дэмжих хүрээнд эх үүсвэрүүдийг суулгаж өгсөн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ.

Тарианланчид өөрсдөө тариа будаагаа ургуулж ургац гайгүй авч байгаа үед гаднаас улаанбуудай импортлохыг зогсоох бодлого барина гэдгийг нэмж өгүүлэв. Дээрх сумдын хувьд зам муутай байдаг тул тээвэрлэлтийн асуудал толгойны өвчин болоод байгаа аж. Засгийн газрын зүгээс Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн авто замын асуудлыг шийдээд өгвөл хэтдээ эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэдгийг тариаланчид хэлсэн юм.

“Гацуурт” компанийн тариалангийн талбайд очиход Л.Чинбат захирал угтан авлаа. Тэрээр “Бид 30 орчим мянган га-д улаан буудай, таван мянган га-д рапс, 1000 га-д таримал ургамал, 500 га-д овьёос, 100 га-д арвай тарьсан. Харин хүнсний хувьд 70 орчим га-д, 400 орчим га-д төмс, |лууван, 20 га-д манжин тариад байна. Ургацаа цаг агаарын мэдээ түүндээ тааруулж хийж байгаа. Цахилгааны саатлын дараа 3 хоног бороо ороод 10 хоногийн ажил саатчихлаа. Ургац хураалт оройтож л байна” гэв.

Гацуурт” компанийн хувьд манайдаа л зоорийн хүрэлцээ хангамж сайтай компанийн багтдаг. Тиймээс Ерөнхий сайд “Зоорийн хүрэлцээ хангамж хэр байна вэ гэхэд “Улаанбаатарт зургаан мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорьтой. 25 орчим мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорьтой” гэв.

Ерөнхий сайд дээрх компаниудын үйл ажиллагаатай танилцсаны дараа Шаамар сумын ногоочин Ц.Нацагдоржийн талбайд ногоочидтой уулзлаа. Ногоочдын хувьд ногоогоо нийслэлд хүргэж нэг кг-ыг 200 төгрөгөөр ченжүүдэд өгдөг. Үнэ хямдарснаас зуны их ажил нь үр өгдөггүй, хүн хүчний боломжоос шалтгаалж хотод яармаг худалдаанд гарч чаддаггүй гэсэн юм.

Ногоочдын хувьд хүнсний ногоогоо хадгалах зоорь савнаас эхлээд Улаанбаатар хотод ногоо борлуулах цэг байгуулж өгөхийг хүсч байлаа. Ногоочдын өмнө тулгарсан уг асуудлыг аль ч Засгийн газрын үед шийдэж чадаагүй юм. Он удаан жил үргэлжилж буй эдгээр асуудалд цэг тавих арга нь ногоочид нөхөрлөл хэлбэрээр ажиллаж зоорьтой болох хэрэгтэйг Ерөнхий сайд хэлж байв. Түүнчлэн ногоочдод олгож буй зээлийн хүү өндөр байгааг хэллээ.

“Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газар тариалангийн даатгалын эрх зүйн орчин бий болгоно. Өвөл, зуны хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Итгэлийн зээл” олгож, үйлдвэрлэл эрхлэх бололцоогоор хангах зорилт туссан. Үндэсний үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо худалдан авч хэрэглэж байхыг иргэддээ уриална” гэдгийг Ерөнхий сайд уулзалтын үеэр хэллээ.

Дархан-уул аймагт тариа хураалт 20 гаруй хувьтай байна гэв

Монгол Улсын Ерөнхий  сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор суманд ажиллаж, Дархан хотын иргэд, тариаланчидтай уулзлаа. Орхон сумын нийт хүн амын 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалж, жилд 10-16 мянган тн ургац авч, улсын нийт ургацын 10 гаруй хувийг хангадаг юм.

Тус сумын ногоочидтой уулзах үеэрээ Ерөнхий сайд “Мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуй бол манай улсын түүчээлэх салбар байх учиртай. Малчид, тариаланчид, ногоочид маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ, түүний чанараар хоёр хөрш төдийгүй дэлхийд өрсөлдөх, нийлүүлэх боломж бий. Засгийн газар энэ асуудалд анхаарч ажиллана" гэсэн юм.

Орхон сумынхан энэ үеэр “Орхон кластер” нэртэй шингэн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийн төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх, ногооны салат, өргөст хэмх дарах, савлах тоног төхөөрөмж бүхий сав баглааны цогц үйлдвэрлэл байгуулах хүсэлтээ Ерөнхий сайдад хэллээ. Хонгор сумын тариаланчид улаанбуудайгаа хурааж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжийнхэн нь гурилын үйлдвэрүүдэд буудайгаа тушааж байгаа юм байна.

Энэ бүс нутагт хур бороо элбэг байгаа тул ажил цалгардаж байгаа гэлээ. Харин хадланчдын хувьд нартай өдрийг харж байгаад хадлангаа бэлдэж байгаа нь ажил урагшлах алхам болж байгаа аж. Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр иргэн Содовдорж “Дарханы зам уг нь олон улсын зам ч дэндүү муу байна.

Арчлалт, хамгаалалт тал дээр нь анхаар” хэмээн Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлд хэлж байлаа. Иргэн Бямбасүрэнгийн хувьд “Амьдрал сайжруулна гэхээр чинь танай намд 65 суудал өгсөн. Цаашид зоригтой ажилла. Насны тэтгэврийг дэмжиж байгаа. Амьддаа бид юм хүртмээр байна. Тэтгэврийг олипгойхон нэмэхгүй бол бид шинэ хувцас авч өмсдөггүй.

Ах дүүсийнхээ хувцсыг л өмсөж байна" хэмээн Хедөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт хэлээд цаашид тэтгэвэр нэмэх тал дээр анхаараарай гэж захисан юм. Дарханчуудын хамгийн ихээр сонирхож байсан нэг зүйл нь Хүүхэд харах үйлчилгээ байлаа. Сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан багш нар нийлээд 10 гаруй хүүхэд харах үйлчилгээний төвийг ажиллуулж байгаа гэнэ. Харин 2017 оноос мөнгө олгохгүй гэж байна. Үүнийгээ олгоод яваарай. Бид дуртай. ажлаа хийе гэцгээж байсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Та тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Ургац хураалтын талаар ямар мэдээлэл өгч байна вэ?

Энэ жилийн хувьд байгаль дэлхий монголчууд, тариаланчид биднийг ивээж их хэмжээний ургац авах боломж бүрдсэн. Гэсэн ч байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан хураалтын явц тааруухан байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн хувьд 10 гаруй, Дархан-Уул аймгийн хувьд 20 гаруй хувьтай байгаа гэсэн мэдээлэл өглөө. Цаашид нартай өдрүүд хэд хоног үргэлжилбэл тодорхой хэмжээнд ургац хураалт ахих нөхцөлтэй байгаа юм. Тариаланчид өөрсдөөс шалтгаалах бүх зүйлсээ цэгцэлсэн.

-Борлуулалтын асуудал хүнд байх шиг байна уу?

Энэ жил их ургац авна гэж байгаа ч тэдний санааг зовоосон зүйл байгаа нь борлуулалт. Борлуулалт тал дээр төр засгийн зүгээс дэмжлэг, туслалцаа үзүүлээч гэж байна. Засгийн газрын зүгээс тариаланчдын тавьж байсан санал дээр үндэслээд төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьсан. 

Гэхдээ энэ менгөөр тариа худалдаж авахгүй. Харин тариа худалдаж авах хүмүүст санхүүгийн эх үүсвэр босгох үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлье гэж байгаа юм. Зургаан тэрбум төгрөгөөр тариа худалдаж авлаа гэхэд тун багыг худалдаж авна. Тэгэхээр худалдаж авах хүмүүст нь санхүүгийн дэмжлэг үзүүлчихвэл борлуулалт дээр нь нэмэр болно гэж харсан.

Энэ жил хур бороо элбэг байгаа тул улаанбуудайн чанарын тал дээр гологдол гарч магадгүй юм байна. Улсын стандартад нийцсэн тариа хурааж авахад тариаланчдын хувьд хүндрэлтэй байна гэдгийг тэд хэлж байна. Ногоочдын зүгээс ченжийн гар-дамжин борлуулж байгаа нь хүнсний ногооны үнийг унагаж байна гэдгээ хэлсэн. Нийслэлд Намрын ногоон өдрүүд арга хэмжээ явагдаж байгаа. Монгол Улсын Засгийн газар зоорь хадгалалтын тал дээр зайлшгүй анхаарахгүй бол болохгүй. 

-Урамшуулг асуудлыг цаашид хэ вэ?

Урамшуулал олгог явж байгаа.

Тариалангийн бүс нутаг шинэ гүүрт боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэаймгийн Ерөө суманд аж» үеэрээ Ерөө голын төмөр бетон гүүрийг ашигла хүлээн авах ёслолд ороцов. Хаврын тариалалт, наг ургац хураалтын цагаар  будаа тээвэрлэсэн том авто машин тасралтгүй зор энэ гүүр Ерөө, Сэл нутгийнхан төдийгүй м улсын хувьд стратеги чухал ач холбогдолтой гэдгийг аймгийн удирдлага онцолсон юм.

2005 эл гүүр шатсаны дараа мэргэжлийн байгууллага “Шаардлага хангахгүй” гэсэн дүгнэлт гаргаснаас гүүрээр айдастай зорчиж байсан талаар нутгийн иргэд хэлж байв. “Гангүүр”, компани улсын төсвийн тэрбум төгрөгийн хөрөн 272 метр урт төмөр 61 гүүрийн ажлыг 2015 онд төлөвлөсөн хугацаанаас хоёр сарын өмнө ашигла. оруулсан гэж байв.

Тэгвэл Засгийн газ тэргүүн есдүгээр сарын 1 буюу амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ман, Баянгол суманд ажил иргэдтэй уулзлаа. Ерөнхий сайдыг Мандал сум Түнхэл тосгонд ажиллах Хараа гол дээрх 72.8 метр урттай төмөр бетон гүүрийн  нээлтийн ажиллагаанд, оролцсон юм.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Энэ гүүрийн ажлыг Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн  нутгийн ах Дондогдоржийн Эрдэнэбат эхлүүлсэн. Би сая гүүрийн барилгын ажлын төсвийг 2016 оны төсвийн  тодотголд тусгалаа. Бид Монгол Улсынхаа төлөө, орон  нутгийнхаа төлөө хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн зүтгэх ёстой юм.

Гүүрийн ажлыг Д.Эрдэнэбат ах эхлүүлж би дуусгах учиртай байж” хэмээн нээлтийн эхэнд онцоллоо. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн Түнхэл тосгоны энэ гүүр концессын гэрээгээр  гүйцэтгэсэн Монголын анхны гүүр боллоо гэдгийг “ЗМЗ” компанийн захирал хэлж байлаа.

Дээрх хоёр сумын гүүр нь газар тариалангийн бүс нутагт баригдсан чухал ач холбогдолтой болохыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хэлж байсан юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдад ажилласнаар орон ’ нутгийн анхны томилолтоо өчигдөр өндөрлүүллээ.