Н.Алгаа 2016.09.30 | Телевиз: МН25-р суваг

Уул уурхайн хаалтын эрхзүйн орчинд дэвшилт гарахгүй байна

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа

Засгийн газраас 2003 онд гаргасан 309 дугаар тушаалд уул уурхайг түр болон бүрмөсөн хаах журмыг баталсан. Ингэхдээ дахин олборлолт явуулахгүй газрыг нөхөн сэргээх асуудлыг  тусгаж өгсөн ч өнөөдрийн байдлаар алтыг нь аваад авдрыг нь орхиж байгаа нөхцөл  буурахгүй байна.  Тиймээс уул уурхайн хаалтын шинэ эрхзүйн орчин үгүйлэгдэж байна.

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч  Н.Алгаа:  Зөвхөн нүүрсний уурхай биш, бүх уурхайн нөхөн сэргээлт хаалтын менежментийн асуудлаар компани хариуцлагатай байх ёстой. Хууль эрхзүйн орчин нь хаалтын менежментээр цэгцтэй эрхзүйн орчин бүрдээгүй л байна даа, нөхөн сэргээлт тогтвортой хөгжил уул уурхайн хаалтын менежмент гэж 90-ээд онд гарч ирсэн шинэ нэр томьёо энэ монголд шинэ байгаад байна.