Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлнэ.
Авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 87 жилийн ойн арга хэмжээ
2016.10.27

Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлнэ.

Авто замын салбар үүсгэн байгуулагдсаны 87 жилийн ойн арга хэмжээ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутаас "Авто замын эхлэлийн цэгт" эхлэнэ. 

Авто замын эхлэлийн цэгт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ

Нээлт  - Хөтлөгч нээх.  МҮОНРТ нэвтрүүлэгч Б.Ганбаатар

Мэндчилгээ -  Зам, тээврийн хөгжлийн сайд  Д.Ганбат  

Мэндчилгээ - Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд 

Мэндчилгээ - МАЗХ-ны Ерөнхийлөгч  Т.Бямбаа

Аян замын ерөөл айлдах

Цамын бүжиг - Улаанбаатар чуулгын бүжигчид

Шагнал гардуулах арга хэмжээ

Алтан шар зам дуу - МУ-ын гавьяат  жүжигчин С.Ганзориг 

Дурсгалын зураг авахуулах

13:00  Биллярдын тэмцээн /"Вива центр"-ийн снүүкер билльяардын зааланд/

Цам харайх номын зан үйл:

Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол юм. 


Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг.

Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой зан үйл юм.

Урилга