Ё.Баатарбилэг 2016.12.08 | Сайт: Vip76.mn

Ё.Баатарбилэг: Зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураасан

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хулуийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын нэр бүхий гишүүдээс УИХ-д өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Тус байнгын хороо 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.

Байнгын хорооны гишүүдээс хуулийн төсөл санаачлагчаас асуух асуулт гараагүй бөгөөд төслийн талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Б.Саранчимэг нарын зарчмын зөрүүтэй 4 саналын томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх олонхийн дэмжлэг авсан болно. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn