Мөнхтуяа.Г 2016.12.13 | Сайт: Vip76.mn

Санхүүгийн зах зээлд тоглогчдод өгөх зөвлөмж

Санхүүгийн зах зээлд тоглогчдод өгөх зөвлөмж

Оффшор бүсийг дэмжигч

"...Би 20, 30 жилийн турш  доллар, иен, фунт стерлингийн ханш, алтны үнийн хөдөлгөөнийг байнга уншиж ирлээ. Одоо бол энэ үед чангарч, тэр үед сулардаг гэдгийг мэддэг болчихсон. Долларын ханш чангарч байсан ч нээх хол харайхгүй хэд хүрээд зогсоно доо, бууна даа  гэдгийг тааварладаг. Зах зээлээ уншаад байвал тийм мэдрэмж суучихдаг. Заавал над шиг 20, 30 жил унш гэж байгаа юм биш. Хоёр, гурван жил уншихад ч хангалттай..." О.Чулуунбат

Анхан шатны 5 зөвлөмж

- Энэ зах зээл унах нь гэвэл гарч, өсөж байвал хөрөнгө оруулж байх хэрэгтэй. Ерөнхий зарчим нь энэ.

- Зах зээлээ байнга харж, ажиж бай. Компанийн хувьцаанд мөнгө хийх нь хөрөнгийн зах зээлд оролцож буй зөвхөн нэг хэлбэр. Хөрөнгийн зах зээл дээр дэлхийн хаанаас ч интернэт эсвэл утсаар оролцож  алт, мөнгө, зэс, нүүрс, бинзен, тос, нефть, сахар, мах гээд бүгдийг зарж, авч болно.

- Англи хэлний мэдлэг маш чухал.

- Зах зээлээ сайн мэдэр. Зах зээлтэй холбогдолтой бүгдийг унших хэрэгтэй. Жишээ нь зэсийн ханшаар Монголчууд тоглох бүрэн боломжтой. Зэсийг хэн хамгийн их хэрэглэж байна? Хятад. Тэгвэл Хятадын хэрэглээ багасах нь уу, ихсэх нь үү? гэх зэрэг хөдөлгөөнийг маш сайн мэдэрч, судлах хэрэгтэй.

- Санхүүгийн зах зээл төрөлждөг шиг тоглогч ч гэсэн мэргэшиж, төрөлжих хэрэгтэй. Бүх салбарт универсальнилный оролцоно гэж байхгүй. Жишээ нь Жорж Сорос валютын захад хөрөнгө оруулдаг байсан. Зөвхөн хувьцаа, хувьцаан дотроо зөвхөн Майфрософтын хувьцаагаар гүйлгээ хийдэг тоглогч ч байдаг. Тиймээс хөрөнгө оруулалт хийх зах зээлээ оновчтой онил. 

Монгол Улсыг яаж мөнгөтэй болгох уу?

Банкны салабр бол тийм ч ашигтай бизнес биш. Эрсдэлтэй ихтэй. Олон нийтийн байнгын хяналтад байдаг, нийгмийн хариуцлага өндөр. Хөрөнгө оруулалтын бизнес, хөрөнгө оруулалтын банк, сангууд бол нэг сумаар том хөрөнгө оноод, том орлого олоод байж болдог.Дэлхийн том том банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын банкууд байна.

Болзмол жишээ авахад, нэг жижигхэн нурах гэж буй үйлдвэрийг 5 ам.доллараар худалдаж аваад дээр нь 5 ам.долларын хөрөнгө оруулж, жаахан засаж сайжруулаад 50 ам.доллараар зарчихаж болно. Энэ бол маш ашигтай бизнес.

Эдийн засаг нь санхүүгийн зах зээлээ чирж явдаг. Ихэнх орны туршлагыг хараад байхад ийм байдаг. Гэхдээ эдийн засгаасаа санхүүгийн зах зээл нь түрүүлээд явж буй жишээ гэвэл Швейцарь, Хонконг, Сингапур улсууд байна.

АНУ, ОХУ, Канад, Хятад зэрэг улсад эдийн засаг нь хүчтэй байж, араас нь санхүүгийн зах зээл нь явдаг. Манайх энэ хоёрын аль, алинаар нь явах байх. Гэхдээ Монголд санхүүгийн зах зээл нь түрүүлээд хөгжвөл их сайн. Монголд их мөнгө орж ирж хадгалагддаг байвал сайн байна. Хятад, Орос, Япон, Солонгосуудын мөнгө Монголд их орж ирэх хэрэгтэй.

Дэлхийн хамгийн их мөнгөтэй 4, 5-хан орнууд нь манай хөрш, бүс нутагт харъяалагдаж байна. Эдгээр улсын валютыг манай улс хадгалах боломжтой. Швейцарь яагаад хамгийн их мөнгө цуглуулсан гээч? Итали, Франц, Герман гэсэн хөрш 3 их гүрний худалдаа, наймаачдийн мөнгийг хадгалдаг. Өөрийн оронд хадгалъя гэхээр татвар, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг нь зүгээр байлгадаггүй.

Дээр дурдсан орнууд яагаад мөнгийг өөртөө байршуулах төв болов гэхээр хяналт багатай, байн байн шалгаад зовоогоод байдаггүйтэй холбоотой. Манай хууль, хяналтын байгууллагууд банк, иргэн болгоны дансыг үзье гэсэн хуулийн төсөл оруулж ирдэг. Энэ нь дарамтыг улам гүнзгийрүүлдэг.

Тийм эрхийг цагдаа, татвар, мэргэжлийн хяналт, гаалийнханд өгч болохгүй. Тэд хийдэг юмаа л хийг. Банкууд зохих татвараа төлөг, татвараа нуун дарагдуулсан, тэр нь илрэх юм бол тэр мөнгийг нь банкууд гаргаж өгдөг байх хэрэгтэй. Оффшор төвүүд байгуулагдах нь зөв. Манайх шиг улсууд л оффшор төв байгуулах юм бол мөнгө сайн цуглуулна. Мөнгөтэй бол хөгжинө.  

Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлийг одоо хүртэл сайн мэдэрч чадаагүй байна. Төсвөөрөө хөгжсөөр. АНУ-ын Засгийн газрын бонд 1-2 хувийн хүүтэй байдаг. Эндээс харахад АНУ нь төлбөрийн чадвартай, зээлжих зэрэглэл сайтай гэдэг нь шууд харагддаг. ОХУ 4-5, Хятад 3 хувийн хүүтэйгээр Засгийн газрын бондоо дэлхийн зах зээл дээр гаргадаг.  

Хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, хөрөнгө оруулалтын сангуудыг хөгжүүлэх хоёр арга зам байна.

Тогтвортой, тааламжтай хууль эрх зүйн орчин

 Жижиг хувьцаа эзэмшигчдийг том хувьцаа эзэмшигчид нь тоодоггүй. Хуралдаа оролцуулдаггүй. Ногдол ашгаа хуваарилдаггүй. Ийм байхад манайд хэн хөрөнгө оруулах юм бэ? Нэг хувийн хөрөнгө оруулсан хүний эрх ашгийг ч маш сайн хамгаалдаг хуультай байх хэрэгтэй.

Брокерийн пүүс, Хөрөнгийн биржийн нэг талд нь гүйлгээ хийхээр 5 хувийн шимтгэл, хувьцааны гүйлгээ хийхэд бас шимтгэл авдаг. Тэгэхээр хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулж ашиг олох боломж хязгаарлагдмал учраас оролцох сонирхол байдаггүй. Ашиг олох гэхээсээ илүү алдагдалд орох магадлалтай. Дэлхийд манайх шиг тооцоогүй, хаа хамаагүй шимтгэл авдаг хөрөнгийн зах зээл байхгүй.

Мөнгөний тааламжтай орчин

Мөнгө нь найдвартай хадгалагддаг, банк нь дампуурдаггүй, мөнгө, санхүүгийн зохицуулалт нь сайн, найдвартай, нууцлал сайтай байх хэрэгтэй. Монгол шиг жижиг мөртлөө мөнгө сайн цуглуулсан орнууд байна. Швейцарь, Хонгонг, Сингапур, Люксембург, Хонконг нь мөнгөний таатай орчин бүрдүүлж чадсан орнуудын туршлагыг судал. Тэдний туршлагыг нэвтрүүлснээр Монголд мөнгө төвлөрнө, сууж үлдэнэ. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn