Энхболд.М 2017.01.05 | Сайт: Vip76.mn

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан

2017 оны 1 сарын 5 ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг  хэлэлцлээ.

Хуулийн төсөл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан, О.Баасанхүү, С.Чинзориг, А.Сүхбат, Л.Болд, Т.Аюурсайхан, Н.Амарзаяа, С.Жавхлан, Н.Цэрэнбат нар асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, С.Жавхлан нар хуулийн төсөлтэй холбогдуулан эсрэг санал хэллээ.

Үүний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад 50 гишүүний 43 нь дэмжиж 86 хувийн саналаар хуулийн төслийг бусад дагалдах өөрчлөлт орох хуулийн төслүүдийн хамтаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд