Б.Сувд 2017.01.10 | Сайт: Vip76.mn

Үргүйдлийн гарц: Тээгч эх

Үргүйдлийн гарц: Тээгч эх

Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол үр хүүхэд. Үргүйн зовлон бол хамгийн эмзэг асуудлын нэг. Гэр бүл салалтын шалтгаануудыгхувьчилж үзвэл олон хүчин зүйл байх боловч ихэнх хувийг араар тавилт, хууралт, хүчирхийлэл гэсэн судалгаа бий.

Тэгвэл хүүхэдгүй гэр бүлийн гэрлэлтийн эхний 2-3 жил тогтвортой байх боловч 4+ жилүүдэд хосуудын хооронд ан цав үүсч эхэлдэг. Шалтгаан нь хүүхэдгүй, хүүхэдтэй болох боломжгүйд байдаг. Үргүйдэл нь нийгмийн “эмгэг” асуудал болоод байна. Гэтэл хүүхэд гэдэг гэр бүлийг бат бэх болгодог хүч гэлтэй. 

Үргүйдэл гэдэг нь нөхөн үржихүйн насны хосууд 1 жилээс дээш хугацаанд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй, тогтмол бэлгийн харьцаанд орж байсан боловч жирэмслэхгүй байхыг хэлнэ.

Монголд 2011 оны 11 дүгээр сард анхны үр шилжүүлэн суулгах төв үйл ажиллагаа явуулж, байгуулагдсанаас хойш эхний хагас жилийн дотор 700 хос хандсан байдаг. Үүнээс хойш үргүйдлийн эмчилгээ, үйлчилгээ илүү дэвшилтэт шатанд гарч заавал гадаадад бус Монголдоо шийдэж эхэлсэн бөгөөд одоогоор үргүйдлийн асуудлыг нэр бүхий эмнэлэг шийдэж байна.

Залуу хосууд эдийн засгийн боломжиндоо тулгуурлан үр хүүхэдтэй болох хэд хэдэн аргыг хэрэглэж байна. Үүний нэг нь тээгч эх.

“Тээгч эх” нь хосуудын эр, эм эсийг биедээ суулгаж, “биологийн эх” болох үйлчилгээ юм. Өмнө нь цусны, сүүний, арьсны, ямар нэг эд эрхтний донор гэж сонсож байсан бол “тээгч эх” гэдэг үйлчилгээ нь зарим улс оронд хөтөлбөр болтлоо хөгжжээ. Энэ үйлчилгээ Монголд хэдийнэ бий болсон.

Олон улсад энэ үйлчилгээг хууль эрхзүйн хийгээд соёл нь хүлээж авахад их хялбар байдаг. Зүгээр л нэг үйлчилгээ төдий. Тухайлбал, babycenter.com сайтад үргүйдлийн үйлчилгээний хөлсийг үе шат бүрээр жагсаан бичсэн байх юм. Тээгч эх зуучилдаг байгууллага ч гэж байна. Зуучлах байгууллагын хөлснөөс гадна тээгч эхийн хөлс, хүүхэд төрөх хүртэл 200 мянган ам.доллар хол давсан зардалтай байх юм. Америкт тус үйлчилгээний 60 орчим хувийг зуучлах, эмчилгээ хийх зардалд зарцуулагдаж байна.  

Тээгч эх зуучилдаг байгууллага нь тээгч эхийн нас, эрүүл мэндийн байдлыг нарийн тооцоолж, эрүүл хүүхэдтэй болох магадлалыг гаргадаг байна. Эх аль болох залуу байх тусам эрсдэл бага, тээх, төрүүлэх процесс хэвийн, жамаараа байдаг гэж үздэг.

Энэтхэг улсад тээгч эх 8000 ам.долларын өртөгтэй байдаг бөгөөд нийт төлбөрийн 15-20 хувь нь тээгч эхэд очдог. Харин Монголд 30 сая төгрөгөөс эхэлдэг, байр, машин нэхдэг гэсэн яриа бий. Яг одоо “Тээгч эх болно” гэсэн түлхүүр үгээр google.com-оос хайлт хийхэд 124000 илэрц гарч байна. Тээгч эх түүнтэй холбоотой гадаад, дотоодын нийтлэл орчуулгын мэдээлэл дор хаяж 15-20 сэтгэгдэл байгаагаас 80 хувь нь “Тээгч их больё” гэж бичжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд