Г.Тэмүүлэн: Баталгаатай, чанартай зах зээлийнхээ бодит үнэнд тулгуурласан эмийг хэрэглэдэг болмоор байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны сонсголын тайлан, санал, дүгнэлт, тогтоолынтөсөл”-ийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
Хэд хэдэн асуудлыг тодруулаад асууя. Сая хөдөө орон нутагт томилолтоор ажиллалаа томилолтоор ажиллаж байгаа сүүлийн 4, 5 жилийн хугацаанд л дандаа манай ахмадууд, тогтмол эмийн хэрэглээ хэрэглэдэг хүмүүс ч гэдэг юм уу тулгамдаж байгаа асуудал энэ байгаад байгаа юм. Эмийн үнийн өсөлттэй холбоотой чанартай холбоотой асуудал. Эмийн үнэтэй холбоотой хянан шалгах түр хороо ажиллалаа тэгэхээр үр дүн хэзээнээс гарах юм гэдэг асуудал асууж байгаа энэ сонсголоор бол гол нэг айдсыг нийгэмд бий болгочихсон зүйл нь эмийн чанар их муу байна аа хуурамч шахуу эм их байна аа хадгалалтын хугацаа горим алдагдсан, бараг устгах ёстой чанаргүй хор шахуу эмүүдийг зах зээлд нийлүүлж борлуулдаг байжээ гэдэг асуудал яригдаад байгаа. Тэгэхээр энэ дээр ер нь яг ямар хариуцлага тооцох юм бэ? гол асуудал бол хүний эрүүл мэнд, эмээр бизнес хийж болохгүй хариуцлагагүй нөхдүүддээ тэр тусгай зөвшөөрлийг нь цуцлах энэ нөхцөл байдлыг бий болгосон хариуцлагагүй магадгүй холбогдох бүхий албан тушаалтнууд болоод тэр хувийн хэвшил байгууллагуудад хариуцлага тооцох ёстой асуудал 1 дүгээрт.
Хоёрдугаарт нь чанараас гадна үнийн асуудал иргэд хүлээлт үүсэж байна үнийг хэзээ буулгах юм бэ гэдэг шиг яригдаад байгаа юм. Яг хугацаа хэзээ байна? Мэдээж энэ бугшсан ийм аудит сан маягийн засаглал тогтолцоо төр засаг энэ дээр анхаарал халамж тавихгүйгээс болоод үүсчихсэн олон жилийн бугшмал асуудлыг хэрхэн, ямар хугацаанд, хэзээ бий болгох вэ гэдэг асуудал тэгэхээр энэ дээр нь хугацаатай үүрэг даалгавар өгөөд хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлууд дээр эмийн чанартай холбоотой асуудлууд дээр эмийн үнэтэй холбоотой асуудлууд дээр нэг шуурхай хугацаа заагаад ингээд нэг үр дүн гаргамаар байх юм. Бид нар 1 дүгээрт баталгаатай, чанартай эм хэрэглэмээр байна дээрээс нь зах зээлийнхээ бодит үнэнд тулгуурласан эмийг хэрэглэдэг болмоор байна аа. Аудитын дүгнэлт жилийн өмнө гарсан энэ дээрээс бол зарим эмүүд дээр 5,4-10,6 дахин өндөр үнэтэй байна аа гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ манай эмийн зах зээл өөрөө бараг 1 их наяд төгрөг эргэлддэг гэж сонссон импортоор оруулж ирж байгаа эм маань бараг 500, 600 тэрбум төгрөг нэг талдаа аягүй асар их том мөнгөний зах зээл бизнес болчхоод байна шүү дээ. Тэгэхээр энэ хэрэв хөөсрөлт байгаа бол хэзээнээс яаж бууруулах вэ гэдгийг тодорхой гаргаж ирж тавихгүй бол энэ бол нэг талдаа бас асар их чухал асуудал шүү. Магадгүй бид нар одоо асар олон луйвар булхай дээр бас нийтийн сонсголуудыг хийлээ энэ дээр бол бид асар том ач холбогдол өгөх ёстой, хариуцлагыг өндөр хэмжээнд ярих ёстой хүнийхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой л тийм чухал асуудал болоод байна. Тэгэхээр бид нар энэ эмийн зах зээлийг зохицуулах төр зохицуулах хяналт тавих боломжгүй ээ гээд суугаад байж шүү дээ өдөр бүр нэмэгдээд байгаа энэ үнийн асуудлыг яах вэ? Иргэд бухимдаж байгаа нь тэтгэврээрээ цалингаараа ч бараг эмээ авч чадахгүй болчихлоо гэдэг асуудал ярьж байна зарим тохиолдолд эмийг хоол хүнс шиг хэрэглэдэг ч хүмүүс бас байна. Тэгээд бид нар бол тодорхой хэмжээнд хатуу хяналттай хязгаарлалттай байх зайлшгүй шаардлага байна. 4200 гаруй эмийн сан байна гээд байдаг 500 гаруй эм импортолж борлуулдаг ААН байгууллагууд байна гээд байдаг. Энийг ингэж тоог нь дураараа өсгөөд, нэмэгдүүлээд тэгсэн мөртөө хяналт тавихгүй байгаад байж болох юм уу?
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хариуллаа.