Энхболд.М 2017.01.12 | Сайт: Vip76.mn

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбуу, гишүүнээр Б.Лхагважав нарыг томиллоо

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбуу, гишүүнээр Б.Лхагважав нарыг томиллоо
Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга Д.Даваасамбуу, тус зөвлөлийн гишүүн Б.Лхагважав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. 

Уг тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Б.Жавхлан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттөмөр нарын гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. 

Ингээд Монголбанкны хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Ж.Ядамсүрэн, гишүүнээс Х.Ганбаатар, Ж.Үнэнбат, Я.Эрхэмбаяр, Д.Моломжамц, Ч.Энхбаатар, Д.Нямаа нарыг чөлөөлөх асуудлаар санал хураахад 55 гишүүн оролцож, 47 гишүүн зөвшөөрч, 85,5 хувийн саналаар санал дэмжигдэж, эдгээр хүмүүсийг Монголбанкны хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Монголбанкны хяналтын зөвлөлийн даргаар Д.Даваасамбууг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,4 хувийн саналаар томиллоо.

Мөн Л.Ариунаа 51,9 хувийн саналаар, Л.Дондог 86,3 хувийн саналаар, Б.Лхагважав 84,6 хувийн саналаар, Б.Цэрэнбалтав 90,4 хувийн саналаар, Ч.Гүнсэн 90,4 хувийн саналаар, М.Энх-Амгалан 90,4 хувийн саналаар тус тус Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр томилсон юм. 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn