Учрал.Н 2017.01.13 | Сайт: Vip76.mn

Н.Учрал: Хуулийн төсөлд "Арбитрын ажиллагааны харьяалал" гэсэн агуулгыг өргөн утгатайгаар оруулж өгсөн

УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.12/ Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болоод холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал 2003 онд батлагдсан Арбитрын тухай хуулиас ялгаатай нь НҮБ-ын загвар хуульд нийцүүлэн хуулийн төслийг боловсруулсан болохыг тайлбарлалаа. 

Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Юнистралын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан. НҮБ-ын загвар хуульд нийцүүлснээр загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтах юм. Хуулийн төслийн 3,2,4 дэх хэсэгт “Нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа” гэж авч үзэж байгаа болохоос биш энэ нь эрхийг нь хаагаад байгаа юм биш.

2003 онд батлагдсан Арбитрын тухай хуульд Арбитрын ажиллагааны харьяаллыг зөвхөн арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар тодорхойлдог байсан бол энэхүү шинэчилсэн найруулгын төсөлд Арбитрын ажиллагааны харьяалал гэдэг нь хаанаас ч шинжээч, гэрч томилох үйл явц өрнөсөн байлаа гээд эцэст Монгол Улсын хууль тогтоомжийг дагана гэсэн агуулгатай.

Арбитрын тухай олон улсын загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад багтсанаар аль улсын арбитрын сонгох вэ гэдэг нь талуудын сонголт. Хуулийн төсөлд төрийн бус байгууллагын дэргэд арбитр ажиллуулж болно гэсэн санаа туссан. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn