Баттөмөр.Б 2017.01.25 | Сонин: Улстөрийн тойм сонин

Б.Баттөмөр гишүүний "толгой өвдөв"

Б.Баттөмөр гишүүний "толгой өвдөв"
УИХ-ын гишүүн Б.Батгөмөр

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа.

Хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр цолны нэмэгдлийг тэтгэвэр дээр нь нэмж олгож өгөөч гэсэн хүсэлтийг Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл салбарын сайдад гардууллаа. Н.Номтойбаяр сайдын өмнөөс УИХ-ын гишүүн Б.Батгөмөрийн “толгой өвдөв”. Тэрбээр “Сүүлийн үед шинэ парламент бүрдсэнээс хойш нийгмийн халамжийн чанартай хуулиуд маш ихээр орж ирж байна.

Ард иргэддээ тэтгэвэр, тэтгэмж олгох талаар санал нэг байна. Гэтэл манай улс 1.7 тэрбум төгрөгийн өртэй. Хууль санаачилж байгаа хүмүүс төсөв дээр үүсч байгаа ачааллыг бодолцох хэрэгтэй. 2020 гэхэд Монгол Улсад 8.1 их наяд төгрөгийн орлогогой болох юм шиг байгаа юм. Би эдийн засагч хүний хувьд санаа зовж байна” гэсэн юм.