Энхболд.М Номтойбаяр.Н 2017.02.09 | Сайт: Vip76.mn

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2017 оны 2 дугаар сарын 9 ны чуулганаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, С.Чинзориг нар асуулт асууж хариултаа авав. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хурааж гишүүдийн 68,1 хувь нь дэмжиж хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд

- 4 хүртэлх насны ихэр хүүхдэд нэг удаа тэтгэмж олгох

- Эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн төрөх хүртэл хугацаанд тэтгэмж олгох

- 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд хүүхэд асарсны тэтгэмжийг сар бүр олгох

- 0-18 насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улирал бүр тэтгэмж авах эрхтэй бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон үрчлэн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна гэж заажээ. 

Эхний гурван нөхцөлд тэтгэмж авах эх нас барсан, эсвэл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдолд тэтгэмжийг хүүхдийн эцэг, эсвэл хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үрчлэн авсан эх/эцэг-т олгоно гэж хууль санаачлагч үзжээ.

Хэрэв 0-3 насны хүүхэдтэй ч эцэг, асран хамгаалагч хөдөлмөр эрхэлдэг байсан ч энэ нь уг тэтгэмжийг олгохгүй гэсэн үг биш юм. Харин жирэмсэн эхэд тэтгэмжээ барьцаалан зээл авахыг хоригложээ. Тэтгэмж авах эрхтэй бусад этгээд тэтгэмжээ барьцаалан зээл авч болох, болохгүйг хуулийн төсөлд заагаагүй байна. 

Тэтгэмжийн хэмжээг Засгийн газар батлах бөгөөд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү байна гэж төсөлд тусгасан байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Баярцэнгэл Bayartsengel@vip76.mn