Энхболд.М 2017.02.27 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын дарга М.Энхболд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга М.Энхболд

Элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,

Хотол олноороо гал бичин жилээ үдэж, “Алтан унжлагат” хэмээх улаагчин тахиа жилээ угтаж буй Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний билигт сайн өдрийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өлзийт жилийн ерөөл билиг халэяцэн, өвөг дээдсээ хүндэтгэн золгож,

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Цагаан сар бол ариун тунгалагийг, айсуй өдрүүдийн баяр жаргалыг, угтах ирээдүйн цог хийморийг бэлгэддэг. өвөг дээдсээс уламжилсан моншл түвшний давтагдашгүй өв соёл билээ.

Улиран одож буй бичин жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас сургамж, ухаарал ч үлдээдээ.

Бороо хуртай дэдгэр тун, арвин ургацтай налгар намар болж өнгөрлөө. Малчин түмний минь уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр малын тоо толгой 61.5 саяд хүрч, 19 аймаг малаа таван төрөл дээр нь өсгөжээ.

Тариаланчдын маань хураан авсан ургац сав дүүрэн байж, үр тариагаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж, экспортод гаргах нөхцөл бүрдсэн. Үйлдвэрлэлд, бизнес, соёл, шинжлэх ухаан, урлаг, спортын гээд олон салбарт Монголын нүдэндээ галтай, нүүрэндээ баясалтай, эрдэм ухаан төгс охид, хөвгүүд олон сайхан амжиж гаргаж, Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтууллаа.

Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ыг сонгах сонгууль амжилттай болов. Монгол түмэн маань Монгол Ардын Намд итгэд хүлээлгэлээ. Буруудсаныг засах, бутарсныг цугауулах, унасныг босгох үүрэг даалгаврыг ард түмэн минь энэ сонголтоороо бидэнд өгсөн. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө УИХ, Засгийн газар хичээн ажиллаж байна.

Үүний үр дүнд зарим эерэг өөрчлөлтүүд гарч эхэллээ. Сүүлийн 4 жилийн турш тасалдаж байсан төсвийн орлого 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр 504 тэрбум төгрөгөөр давж биеллээ. Гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарахаар байна. Гадаад валюын албан нөөц-1.3 орчим тэрбум долларт хүрлээ.

Улсын Их Хурал эдийн засгийн хүндрэлээс гарах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуупалтад онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, үйлдвэрлэл бизнесийг . дэмжих, иргэдийнхээ нийгмийн хамгаалал. хөдөлмөр эрхлэдгийг сайжруулахад чиглэсэн чухал хууль тогтоомжуудыг батлан гаргалаа.

Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого, зорилтыг манай ард түмэн сайн ойлгож, бүх нийтээрээ чармайж эхэдсэнд сэтгэл нэн таатай байна. Хэрэгтэй цагт эвлэддэн нэгдэх, зөвийг дэмжих, тууштай байх чадвар монгол түмний заяагдмал шинж билээ.

“Сэтгэлд гал байвал зууханд түлш олдоно” гэсэн мэргэн үг бий. Монголчууд сэтгэлдээ галтай, итгэлдээ нартай ард түмэн. Энэ галыг өрдөн асаах, дулаан халуун, амар амгалан нөхцөлийг бүрдүүлэх, улс орныхоо хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтийг хангах боломж бидэнд бий.

Тиймээс шударга нийгэм, хариуцлагатай төр. чинээдэг иргэн бүхий Монголыг цогцлоохын төлөөх Та бидний хамтын хичээл зүтгэл, сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэтзэхгүй байна.

Уудам эх орныхоо өнцөг булан бүрт болон хилийн чанадад ажиллаж амьдран суугаа ахмад буурлууд, ахан дүүс, нийт ард иргэддээ угтан золгож буй “Алтан унжлагат” тахиа жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, Цог хийморь бадрангуй байхыг өлзийг ерөөлийг дэвшүүлэн барья.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА, МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Миеэгомбын ЭНХБОЛД