Бат-эрдэнэ.Ж 2017.03.17 | Сайт: Vip76.mn

"Elegant Cashmere" загварын шоу болж өнгөрлөө

"Elegant Cashmere" загварын шоу болж өнгөрлөө

Ноос ноолууран бүтээгдэхүүний "Elegant Cashmere" загварын шоу "Туушин" зочид буудалд өчигдөр боллоо. Тус шоуны моделиуд нь ЭСЯ-дын дипломатуудын охид, гэргий байсан нь онцлог байв. 

Загварын шоуг зохион байгуулахад ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн Дипломат клуб, Монгол Улсад суугаа гадаадын Дипломат төлөөлөгчийн газрууд, Монголын ноос ноолуурын холбоо, ХХААХҮЯ-ны холбогдох удирдлагууд дэмжин оролцсон байна.Тэд Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд сурталчлахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэллээ. Энэ үеэр Үндэсний 15 компани бүтээгдэхүүнийхээ дээжээр үзэсгэлэн худалдаа гаргажээ.

Мөн Монголын Үндэсний Дизайнеруудын Холбоо шоуг дэмжиж моделиудын тайзны бэлтгэлийг хийжээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд