“Монгол хүн” хүмүүжлийн аянд  623 цэцэрлэг, 225 сургууль хамрагдана
“Монголхүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн
2017.03.15

“Монгол хүн” хүмүүжлийн аянд 623 цэцэрлэг, 225 сургууль хамрагдана

НИТХ ын Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “Монголхүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өчигдөр боллоо.

Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, НИТХ-ынтөлөөлөгч, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, аяныг санаачлагч Д.Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролынгазрын дарга Ж.Гантулга болон нийслэлийн боловсролын байгууллагуудын удирдлагууд, холбогдох албаныханоролцсон юм. Мөн салбар салбарын төлөөллүүд “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүүхдийн өмнөтулгамдаж буй зарим асуудлаар илтгэл тавьсан юм. “Монгол хүн” хүмүүжлийн аян нь 2020 он хүртэл хэрэгжинэ. Энэ аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, найман боловсролынтөв хамрагдана гэдгийг албаныхан хэлж байна.

Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн талаар манайд зохион байгуулдаг олон ажил бий. Харин “Монгол хүн” хүмүүжлийн аяны зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыгхэрэгжүүлэх үүднээс уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараахөгжүүлэн сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, холч ухаантай, үнэнч шударга иргэдийгтөлөвшүүлэхэд чиглэгдэж буйгаараа бусдаас онцлог юм байна. Өөрөөр хэлбэл, илүү алсыг харсан, хүүхдийг зөвхүн болгож төлөвшүүлэхэд чиглэсэн цогц бодлогуудыг хэрэгжүүлэх гэж байгаагаараа илүү даацтай хөтөлбөрболсон гэдгийг зарим багш хэлж байв.

 

Манай улсыг хүүхэд залуучуудын орон гэж тодотгодог. Монгол Улсын хүн амын 15.1 хувийг 0-16 насныхан эзэлжбайдаг. Тиймээс энэхүү аяны зорилго, чиглэл нь хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшил, хөгжил рүү чиглэсэнтомоохон арга хэмжээ гэдгийг зөвлөгөөнд оролцож буй боловсролын салбарынхан онцолж байв. Аяны хүрээндолон чухал асуудлыг хэлэлцсэн ч, хамгийн гол тулгамдаж буй асуудал нь хүүхдийн хүмүүжлийн асуудал, багш, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг дээр санал нэгдэж байв. Учир ньхүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог. Хэдийгээр хүүхдийноюун ухааны хөгжлийг сургалт хүмүүжлийн ажлаар тэлж өгдөг ч бие хүн болж өсч хөгжих бүх шинж чанарыг хүүхэдэцэг эхээс хуулбарлан авдаг.

Сүүлийн жилүүдэд эцэг, эхийн хараа хяналт суларснаас гэмт хэрэгт холбогдох, амиахорлох хүүхдийн тоо өссөн гэдгийг ЦЕГ-ын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн бас анхааруулж байсан. Тиймээс багш, сурагч, эцэг, эхчүүдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад түлхүү анхаарч ажиллажээ. Зөвлөгөөний үеэр тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” гэсэн цогцхөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм.

Монгол хүнээ бэлтгэх аяныг болон боловсролынсалбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр хүрэлцэн ирсэнд баяртай байна” гэсэнюм. Мөн тэрээр “Улс орны хамгийн эрхэм үнэт зүйл бол маргаашийн ирээдүйгээ бэлтгэх явдал. Монголчууд бид “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж ярьдаг. Тиймээс монгол хүнээ багаас нь бэлтгэе. Бид нийгмийнтогтвортой хөгжлийг хангах чиглэлээр орчин үеийн монгол иргэний язгуур суурь чанаруудыг төлөвшүүлэх, хүүхдийнхүмүүжлийн талаар төр засгийн оновчтой бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Аяны хүрээндмонгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, хүүхдийн зөв хүмүүжлийн тэргүүн туршлагыгнэвтрүүлэх, багш-суралцагч-эцэг эхийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийнүүрэг оролцоог дээшлүүлэх, хүмүүжлийн сөрөг үзүүлэлтийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлнэ“ гэсэн юм. “Монгол хүн” аяны үр дүнг 2020 оны зургадугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна. Аяны хүрээндхийгдэх зарим ажлын талаар холбогдох албаны хүмүүсээс асууж тодруулсан юм.

БАГШИЙН УР ЧАДВАР, ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХЭД АНХААРНА

БСШУС-ын сайд Ж.Батсуурь: -Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, монгол хүн болон төлөвшихнь хамгийн чухал юм. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян их чухал ачхолбогдолтой юм. Энэ аяны хүрээнд боловсролын салбарт сайн багш бэлтгэх, багшийн хариуцлагыг сайжруулахзэрэгт онцгой анхаарч ажиллана. Мөн монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн цогц хөтөлбөр боловсруулах, багш, сурагч, эцэг эхийн харилцааг сайжруулах, хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн үүрэг оролцоог дээшлүүлэхэд анхаарчажиллана. Энэхүү аян нь хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх орончсэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн. Тиймээс боловсролын үйлчилгээнийчанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүнийзорилт болгон анхааралдаа авах шаардлагатай.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД “ЭРДМИЙН АЯН”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: -“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, Нийслэлийн Засаг даргынүйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан, Засаг даргын нэрэмжит “Эрдмийн аян”-ыг зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдыг түүх дурсгалын газруудтай танилцуулах, олны танил хүмүүстэй уулзуулах, сургууль, цэцэрлэгүүдэдавч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. ЕБС-иудад үйлдэгдэж буйхүчирхийллийн тухай асуудлууд, хүүхүүд бие биенээ гадуурхах асуудлыг таслан зогсооход сургуулиуд болонсуралцагчдыг уриалан дуудахад чиглэгдсэн ажлуудыг хийнэ. Мөн нийслэлийн БЗД-ийн 92 дугаар сургуулиассанаачлаад ийм аяныг хэрэгжүүлээд, бусад сургуулиуддаа уриалаад явж байна гэх мэт сайшаалтай зүйл олонбайна гэв.