Ганбаатар.Ж 2017.03.17 | Сайт: Vip76.mn

Шилдэг 20 бизнес төсөл шалгарлаа

Шилдэг 20 бизнес төсөл шалгарлаа
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын санаачилгаар Баянгол дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зарласан "Шилдэг бизнес төсөл 2017" уралдаан зарласан.

Төгсөх ангийн сурагчдын бүтээлч сэтгэлгээ, бизнес санааг хөгжүүлэх, тэдэнд урам зориг өгөх зорилготой уг уралдаанд 400 гаруй төсөл ирүүлжээ.

Уралдаанд Эрдмийн ундраа, Эрдмийн өргөө, Хүрээ тулга, Монгени, 93, 13, Шинэ эхлэл сургуулийн ахлах ангийн сурагчид идэвхтэй оролцсон байна. 

Хоёр үе шаттай зохион байгуулсан уралдааны эхний шатанд 80 төсөл шалгарчээ. Эдгээр 80 төслөөс практик ач холбогдол, хэрэгжих боломж, эдийн засгийн тооцоолол, үр өгөөж зэргийг харгалзан үзэж, шилдэг 20 төслийг шалгаруулсан гэж уралдааны шүүгчид мэдээллээ. 

"Шилдэг бизнес төсөл 2017" уралдааны шилдгүүд:

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа