Сонгинохайрхан дүүрэгт Мал аж ахуйн хоршоо байгуулна
2017.03.22

Сонгинохайрхан дүүрэгт Мал аж ахуйн хоршоо байгуулна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо Жи Си Эс” ТББ-аас Мал аж ахуйн хоршоо байгуулах болж, өнөөдөр тус дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав.

Санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, “Хөгжил дэх оролцооны төлөөх холбоо Жи Си Эс” ТББ-ын тэргүүн Н.Батдорж нар гарын үсэг зурлаа. Мал аж ахуйн хоршоо байгуулж, үйл ажиллагааг нь тогтворжуулснаар малын үүлдэр, ашиг шимийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Мөн мал бүхий өрхүүдийн орлого нэмэгдэх ач холбогдолтой юм. Хоршоо байгуулах төсөл энэ оноос 2019 он хүртэл хэрэгжинэ.