Ж.Батсуурь 2017.04.21 | ХМА: Яам

“Mongolian cup 2017” тэмцээнд 100 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна

“Mongolian cup 2017” тэмцээнд 100 гаруй өсвөрийн тамирчид өрсөлдөж байна

БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.04.20/ О.Чулуунбат агсны нэрэмжит ширээний теннисний “Mongolian cup 2017” тэмцээний нээлтэд оролцож, үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Олон улсын чанартай томоохон тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэе. Үе тэнгийн тамирчидтайгаа спортын дэг, жаягийг баримтлан, шударгаар өрсөлдөж, улс эх орныхоо нэрийг өндөрт өргөөрэй” хэмээн онцлон тэмдэглэв. Тэмцээнд Япон, БНСУ, Хонгконг, Малайз, Казакстан, Польш, ОXУ, Сингапур зэрэг 11  орны 100 гаруй өсвөрийн шилдэг теннисчид баг болон ганцаарчилсан төрөлд өрсөлдөж, аваргаа тодруулна. Тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд үргэлжлэх юм.