Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит бөхийн барилдаан болно
2017.04.19

Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит бөхийн барилдаан болно

"Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Хөвсгөл хөгжил сан"-гаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Монгол Улсын хурц арслан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн нэрт тайлбарлагч Ц.Бадамсэрээжидэд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааныг 2017 оны 4-р сарын 30-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. 

Бөхийн барилдааныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Эрчим хүчний сайд, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний тэргүүн П.Ганхүү, Эрчим хүчний сайдын зөвлөх О.Батчулуун нар дэмжиж байгаа бөгөөд Хөвсгөл нутгаас улсын арслан төрөхийг бэлгэдэн уг арга хэмжээг хийхээр болсон гэж зохион байгуулагчид нь онцлов.