Б.Сувд 2017.04.27 | Сайт: Vip76.mn

Гүтгэсэн бол торгоно

Гүтгэсэн бол торгоно
Хэвлэлийн эрх чөлөө боогдох нь

Телевизүүд өчигдөр оройн мэдээний оргил цагаараа “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэсэн бичиг гаргаж, гамшгийн дохио дуугаргав. Өнөөдөр ч зарим өдөр тутмын сонин, сайтууд хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэж байна. 

Монголын Телевизүүдийн Холбооны 16 телевиз нэгдэж, УИХ-аар өнөөдөр хэлэлцэх гэж буй Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон нэгэн заалтыг эсэргүүцэж байгаа нь энэ юм. Зөрчлийн тухай шинэчилсэн найруулгын төслийн 6 дугаар зүйлийн 21 дэх "Гүтгэх" гээд дараах заалтыг оруулсан байна. 

  6.21 дүгээр зүйл. Гүтгэх

1. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Дээрх заалтын торгуулийн дүнг УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр тав дахин нэмэгдүүлэх горимын санал гаргасан нь гишүүдийн дэмжлэгийг авч чадав.

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Цаашид эцсийн хэлэлцүүлгээр энэ санал дэмжигдвэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг гүтгэсэн бол иргэн 10 сая, албан байгууллага 100 сая төгрөгийн торгууль төлөх юм. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Сувд