Н.Амарзаяа Цогцэцэг.А 2017.05.03 | Телевиз: Рояаль телевиз

Өмнөговь: Алслагдсан сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа

Өмнөговь аймагт Эрүүл мэндийн сайд ажиллалаа.

Стратегийн түшиц онцлогтой тус аймагт сүүлийн үед хүн амын механик өсөлт нэмэгдэж байна. Хүн амын тоо өсөхийн хирээр эрүүл мэндийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдал байгаа учир энэ чиглэлд салбарын сайд анхаарч ажиллана гэдгээ хэллээ.

Мөн Өмнөговь аймагт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдэх, эрүүл мэндийн тоног төхөөрөмж байгууламжийн талаарх асуудлуудыг шийдэх шаардлага байна.